Жо Байдены амийг аварсан орчуулагчийг Афганистанаас дүрвүүлжээ

2021-10-12 Дэд онцлох 1

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены амийг 13 жилийн өмнө аварч байсан орчуулагчийг Афганистанаас дүрвүүлсэн тухай албаны эх сурвалж өчигдөр мэдээлжээ.

2008 онд тухайн үед сенатор байсан Байден нисдэг тэргээр Афганистанд зочлохдоо цасан шуурганы улмаас ууланд ослын буулт хийж байсан гэнэ.

Байдентай хамт Небраска мужийн сенатор Чак Хагел, Массачусетсийн сенатор Жон Кэрри нар аялж байжээ.

Энэ үед сенаторуудын амийг аварсан хүн нь афган орчуулагч Аман Халили байсан гэнэ.

Талибанчууд засгийн эрхийг авсны дараа олон мянган афган хүн тусгай визээр АНУ руу дүрвэцгээсэн билээ. Харин Халилийн виз гараагүйгээс Афганистанд үлдээд байжээ.

Тэрбээр CNN сувгийн сурвалжлагчтай ярихдаа Жо Байденд найдаж байгаагаа илэрхийлж байв. “Тэр бол АНУ-ын ерөнхийлөгч хүн. Надад туслана гэдэгт итгэж байна” гэж Халили тэр үед ярьж байсан юм.

Тэгвэл өчигдөр АНУ-ын төрийн департментын албан хаагч Халилийг гэр бүлийнх нь хамт Пакистаны Исламабад хотоор дамжуулан дүрвүүлэх ажиллагааг амжилттай зохион байгуулсан талаар мэдээлжээ.

Албаны эх сурвалж Халилийн гэр бүл одоо хаана байгааг хэлэхээс татгалзсан ч АНУ-д суурьшуулах ажлыг бас зохион байгуулснаа баталсан байна.

Эх сурвалж: CNN

Холбоотой мэдээ

Сурагчдын амралтын хуваарийг өөрчилжээ

Коронавиурст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар Улсын онцго

2021-12-01

“Зулын 25-ны энэ өдөр зул өргөж, буян хураан, мэгзмийг дуу таслалгүй хурж хонодог уламжлалтай”

Бурхны шашны Гэлүгвийн ёс буюу "Шар малгайтны шашин номын ёс"-ыг үндэслэгч хоёрдугаар ялгуусан хэмээ

2021-11-29

Долоо хоногийн өрнийн зурхай 2021.XI.29-XII.5

ХОНЬ Энэ долоо хоног таны тэсвэр тэвчээр, хичээл зүтгэлээр тодорхойлогдоно. Хуримтлагдсан ажлаас

2021-11-29

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...