Ж.Эрдэнэбат: Засгийн газар ажлаа тайлагнахад бэлэн байна

2017-09-06 Нийгэм 0

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ-ын ээлжит бус чуулган түр завсарлаад байх хугацаанд мэдээлэл хийв.

Тэрбээр “Саяхан миний биеийг Шадар сайдыгаа тагнаж, чагнасан юм байна гэдэг зүйлийг хэвлэл мэдээллээр нийгэмд цацсан. Энэ мэдээллээс болж ард иргэдийн хувьд ч, манай зарим гишүүдийн дунд ч эргэлзээ үүсээд байсан. Иймээс би наймдугаар сарын 22-нд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хэлэлцэж өгөөч гэж хандсан. Мөн есдүгээр сарын 1-нд Тусгай хяналтын дэд хороонд хандаж, хэн нь үнэн яриад байгааг шийдэж өгөөч, нийгэмд ил тод болгож өгөөч гэж хүссэн юм. Энэ дагуу Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх үед энэ асуудлыг нэг талд нь гаргаж өгөөч ээ гэж хүсч байгаа юм. Миний хувьд залуу хүн. Цаашдаа надад олон жилийн улс төр байна. Ямар нэгэн асуудлаар ийм бохир зүйлд хутгалдаж улстөрд явахыг хүсэхгүй байна. Тиймээс энэ асуудлаар хэн нь буруутай вэ гэдгийг шийдэж өгөхийг хүсч байна. Өнөөдөр манай бүлгийн зүгээс ч энэ асуудлаар завсарлага авлаа. Тусгай хяналтын дэд хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороог яаралтай хуралдаж шийдвэрлэтэл завсарлага авсан учраас байнгын хороо хэлэлцэж өгөхийг хүсч байна.

Ард түмний хүүхдийг алагчилж үзэлгүй мөнгийг нь өгье гэсний төлөө Засгийн газрыг огцруулах гэж байна. Концесс гэж яриад байгаа. Өмнөх Засгийн газрын байгуулсан гэрээний нийт өртгийг 50 тэрбум төгрөгөөр хэмнэсэн. Гэтэл буруу байна гэж үздэг. Хэрэв шаардлагатай бол бид өөрсдийн хийсэн ажлын талаар тайлагнахад бэлэн байна. Намайг өргөдөл өгсөн гэж яригдаад байгаа, тийм асуудал байхгүй” гэв.

Холбоотой мэдээ

Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа эхлэхэд 4 сар үлдлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах шинэ нисэх онгоцны буудл

2021-03-07

Эрүүдэн шүүгдсэн Т.Чимгээтэй ерөнхий сайд маргааш уулзана

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдийн асуултад хариулах үеэр С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэ

2021-03-07

Төрийн ордонд коронавирусын нэг тохиолдол батлагджээ

Төрийн ордонд коронавирусийн халдвар гарсан байна. Тодруулбал, ордонд ажилладаг нэг хүний PCR шинжил

2021-03-07

Санал асуулга

Хичээл сургууль 4 сарын 1-ээс танхимаар орох нь зөв үү?

Үр дүн

Loading ... Loading ...