Эрэн сурвалжлагдаж байсан 57 оргодлыг барьжээ

2021-10-21 Нийгэм 0

Цагдаагийн байгууллагаас 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн “Илрүүлэлт Оргодол-2021” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Арга хэмжээний эхний 14 хоногт цагдаагийн байгуулагаас 344 гэмт хэргийг илрүүлсэн байна. Хүнийг санаатай алах 3, хулгайлах 79, мал хулгайлах 14, дээрэмдэх 14, хүчиндэх 4, бусад 230 хэргийг илрүүлжээ.

Мөн эрэн сурвалжлагдаж байсан 525 этгээдийг олж тогтоосон байна. Тухайлбал эрэн сурвалжлагдаж байсан 57 оргодол, гэмт хэрэгт сэрдэгдсэн 324 этгээд , сураггүй алга болсон 49 хүн , насанд хүрээгүй 14 хүүхэд, хэн болох нь тогтоогдоогүй 3 цогцос, хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн 64 этгээд, зөрчил үйлдсэн 16 этгээдийг олжээ.

Хэргийг тодруулбал, “Трактор зарна” гэж иргэдийг удаа дараа залилан мэхэлсэн хэргээр зургаан газраас эрэн сурвалжлагдаж байсан Оюунчимэгийн Ган-Эрдэнийг олж барьсан байна. Мөн “Байр түрээслэнэ” гэж иргэдийг удаа дараа залилан мэхэлсэн хэргээр дөрвөн газраас эрэн сурвалжлагдаж байсан Шижиртийн Хэрлэнбаатарыг олж баривчилсан байна.

Холбоотой мэдээ

Сурагчдын амралтын хуваарийг өөрчилжээ

Коронавиурст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар Улсын онцго

2021-12-01

Сүүлийн өдөр 393 хүн халдвар авсан нь PCR-аар батлагдаж, найман иргэн энджээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 393 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжи

2021-11-30

Хэвлэл, хувийн хэвшил хамтарч “хөл тушсан” тусгай зөвшөөрлүүдтэй заргалдана

Хувийн хэвшлил, ААН-үүд үйл ажиллагаа явуулахад хамгийн их саад тээг болдог зүйл бол төрийн дарамт,

2021-11-29

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...