Сонгуулийн үеэр $100,000-ын сурталчилгааг тус сүлжээнээс худалдаж авсныг Фэйсбүүк мэдээлжээ

2017-09-07 Нийгэм 0

Өнгөрсөн оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Оросуудтай холбоотой хуурамч хэрэглэгчид их хэмжээний зар сурталчилгааны үйлчилгээ худалдаж авсан болохыг илрүүлснээ Фэйсбүүк компани өчигдөр мэдээлжээ.

Ойролцоогоор $100,000-ын сурталчилгааг тус сүлжээнээс 2015 оны зургаадугаар сараас 2017 оны тавдугаар сар хүртэл хугацаанд 500 орчим хуурамч хэрэглэгч худалдаж авсан гэж тооцоолсон байна. Фэйсбүүк энэхүү мэдээллээ АНУ-ын сонгуульд Оросын үзүүлсэн нөлөөг судалж байгаа ажлын хэсэгтэй хуваалцахаар болсон гэжээ.

Хуурамч хэрэглэгчдийн сурталчилсан мэдээллүүд нь нийгмийн сэтгэл санааг өөрчлөх зорилготой, үзэл суртлын агуулгатай байсныг мөн дурдсан байна.

Энэ нь сонгуулийн үед хуурамч мэдээлэл тараахад ашиглагдаж байснаа хүлээн зөвшөөрсөн Фэйсбүүк компанийн албан ёсны анхны мэдэгдэл болж байгаа юм. Дөнгөж өнгөрсөн долдугаар сард тус компани “Оросуудын оролцоотой сонгуулийн сурталчилгаа Фэйсбүүк сүлжээнд тарж байсныг батлах баримт олдоогүй” хэмээн мэдээлж байжээ.

Дональд Трампын ялсан сонгуулийн дараа Фэйсбүүк компанийг худал мэдээлэл тараах гол платформ болж байсан гэх шүүмжлэл хүчтэй өрнөсөн юм. Гэвч тус компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг уг хардлагыг няцааж байв.

Эх сурвалж: Business Insider

Холбоотой мэдээ

Шинийн нэгний өглөө мөрөө гаргахын учир

МҮ-ний ШУА-ийн академич, МУ-ын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Л.Тэрбиш: Цагаан сарын шинийн

2022-02-01

Нэвтрүүлэгч Ш.Бямбацогт агсны гэр бүлд гурван өрөө байр бэлэглэхээр болжээ

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Ш.Бямбацогт агсны ар гэрийнхэнд хотын захиргаанаа

2022-02-01

Хөгжлийн Банкнаас зээл авсан бүх ЗЭЭЛДЭГЧ

Монгол Улсын Хөгжлийн Банкны 25 найдваргүй зээлдэгчийн мэдээллийг өмнө танилцуулсан. Өнөөдөр тус бан

2022-02-01

Санал асуулга

Коронавирусийн Омикрон хувилбарын халдвар орж ирэх эрсдэл өндөр байгаа энэ үед монголчууд Цагаан сарын баяраа тэмдэглэх нь зөв үү? Таны санал...

Үр дүн

Loading ... Loading ...