Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын халдварын нийт 304 тохиолдол 1992 оноос хойш бүртгэгджээ

2020-12-01 Дэд онцлох 0

Жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдрийг ДОХ-ын улмаас амь насаа алдсан ойр дотны хүмүүсийнхээ дурсгалыг хүндэтгэн, ХДХВ, ДОХ-оос сэргийлэх, тархалтыг бууруулахад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэгш байдал, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрсдэлт бүлгийн хүн амыг ялгаварлан гадуурхалтаас ангид байлгах чиглэлээр төр, иргэний нийгэм, иргэн бүрийн анхаарлыг хандуулан, дэлхий нийттэй дуу хоолойгоо нэгтгэн, тэмдэглэн өнгөрүүлдэг.

Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай санаачилгыг 32 жилийн өмнө Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргасан бөгөөд энэ 2020 онд ХДХВ-ийн халдварын нэн шаардлагатай тусламж үйлчилгээг COVID-19-ийн хариу арга хэмжээний нэг хэсэг байдлаар тасралтгүй үзүүлэхэд Дэлхийн шийдвэр гаргагчид, эрүүл мэндийн тусламж үзүүлэгч нар нэгдэж, дэмжлэг үзүүлэх зорилгоор “Дэлхийн эв нэгдэл-Хамтын хариуцлага” уриан дор зохион байгуулах юм.

Монгол Улсад ХДХВ-ийн халдварын эхний тохиолдол 1992 онд бүртгэгдсэнээс хойш 2020 оны 11 дүгээр сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын 304 тохиолдол мэдээлэгдсэн(энэ нь өмнөх онтой харьцуулахад 3 тохиолдлоор бага байгаа) үүнээс 44 хүн нас барсан бөгөөд 32 нь ДОХ-ын улмаас нас барсан байна.

Манай улсад бүртгэгдээд байгаа ХДХВ-ийн халдварын тохиолдлууд 100 хувь бэлгийн замаар дамжсан бөгөөд цус цусан бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж үйлчилгээгээр болон эхээс хүүхдэд халдвар дамжаагүй байна. ХДХВ-ийн халдвартай 17 эхээс 25 хүүхэд төрсөн (8 эх давтан төрсөн), хүүхдүүд эрүүл бойжиж байна.

ХДХВ-ийн халдварын тохиолдлын 81.2 хувь нь эрэгтэй, тэдний 80 хувь нь бэлгийн цөөнх эрэгтэйчүүд байгаа бөгөөд нийт тохиолдлын 76.8 хувь нь 39-өөс доош насандаа (15-39 нас)оношлогдсон байна.

Хүн бүр, хэн байх, хаана байгаагаас үл хамааран COVID-19-ийн цар тахлын үед ХДХВ-ийн тусламж үйлчилгээ авах боломжтой байх ёстой.

Эрт илрүүлэг, оношилгоо нь:

ХДХВ-ийн халдварыг бууруулж чадна

ДОХ-ын шалтгаант нас баралтыг бууруулж чадна

Эмчилгээ, тусламж үйлчилгээг шаардлагатай байгаа хүн бүрт цаг алдалгүй хүргэнэ.

ХӨСҮТ-ийн эмнэлгийн тусламж үйлчилгээ, олон улсын жишигт нийцсэн эмийн хангалт, эмч нарын эмчилгээ, хяналт, оношилгооны бэлэн байдал хангалттай байна.

ДЭМБ-аас зөвлөмж болгосон өндөр идэвхт ретровирусийн эсрэг эмийг ХДХВ-ийн халдварын эмчилгээ, өртөлтийн өмнөх болон дараах сэргийлэлт, мөн эхээс хүүхдэд халдвар дамжихаас сэргийлэх арга хэмжээнд хэрэглэдэг.

Ретровирусийн эсрэг эмчилгээг 2003 оноос тусламж үйлчилгээнд нэвтрүүлэн, 2003-2013 онд Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ-ын төслөөс 94,919 ам.долларын санхүүжилтээр худалдан авч, хэрэглэж байсан. Харин 2013 оноос эм, оношлуурын зардалд жил бүр 300-500 сая төгрөгийг улсын төсвөөс гарган, эмчилгээ, оношилгоо, тусламж үйлчилгээнд хэрэглэж байна.

Дэлхий даяар ДОХ-ын халдвартай 38 сая хүн амьдарч байна

НҮБ-ын ДОХ-ын Нэгдсэн Хөтөлбөрийн захирал хатагтай Винни Бьянима “2019 онд дэлхий даяар ДОХ-ын халдвартай 38 сая хүн амьдарч байна.
ХДХВ-ийн халдвартай 5 хүний нэг нь өөрсдийн халдварын талаар мэдээгүй байна.

ХДХВ/ДОХ-ын эмчилгээ хийлгэж байгаа 3 хүний нэг нь, ялангуяа хүүхдүүд болон өсвөр үеийнхэн ХДХВ-ийн халдварын эмчилгээ, шинжилгээ, урьдчилан сэргийлэх үйлчилгээний тасалдалд өртөөд байна.

ХДХВ-ийн халдварын тусламж үйлчилгээг өргөжүүлэх үйл явц COVID-19-ийн цар тахлаас өмнө удааширч эхэлсэн ба энэ удаашрал нь Дэлхийн хэмжээнд 2020 онд хүрэхээр зорьсон 90-90-90-ийн зорилтод (ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн 90% нь өөрийн статусийг мэдсэн байх; ХДХВ-ийн халдвартай оношлогдсон хүмүүсийн 90% нь эмчилгээнд хамрагдсан байх; болон Эмчилгээнд хамрагдсан хүмүүсийн 90%-д нь вирусийн ачаалал дарангуйлагдсан байх) хүрэлгүй алдаж байгааг харуулж байна.

2019 онд 690,000 хүн ХДХВ-ийн халдварын шалтгаантай нас барж, 1.7 сая хүн шинээр халдвар авсан ба эдгээр шинэ тохиолдлуудын 62% нь түлхүүр хүн ам болон тэдний хамтрагч нарын дунд тохиолдсон байна. 79%-ийг шинжилгээнд, 62%-ийг эмчилгээнд хамруулж, 53%-ийн вирусийг нь дарангуйлсан буюу бусдад халдвар тараах эрсдэлгүй болгосон.

Хэдийгээр ХДХВ/ДОХ-ын шинжилгээ, эмчилгээний хүртээмж нэмэгдсэнч дэлхийн зорилтыг хангахад хангалттай бус байна. Иймд ХДХВ-ийн халдварын шинжилгээнээс гадна эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн ач холбогдлыг онцолж, олон нийтэд суурилсан шинжилгээ, сэргийлэлт, тусламжийг зөвлөж байна” гэв.

Дэлхийн ХДХВ-ийн халдварыг зогсоох 2020 оны тавьсан зорилтондоо хүрээгүй байгаа нь бид ухрах биш цаашид үйл ажиллагаагаа улам эрчимжүүлэн шинэчлэх дохио болсон. КОВИД-19 халдвар, цар тахлын улмаас энэ жил “ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах дэлхийн өдөр”-ийн талаар иргэдэд олон нийтийн мэдээллийн сувгаар идэвхжүүлэн ажиллаж байна.

Эх сурвалж: ЭМЯ

Холбоотой мэдээ

Тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломж олгоно

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн ху

2021-01-23

Өнөөдрөөс эхлэн бүх төрлийн барааны худалдаа, үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээг нээж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Гамшгаас хамгаалах өндөржүүлс

2021-01-23

МАН-ын Бага хурлаас 99.2 хувийн саналаар Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад дэмжлээ

Монгол Ардын Намын Удирдах Зөвлөл хуралдаж, Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэ

2021-01-22

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...