Төсвийн байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг дэмжсэнгүй

2020-12-01 Улс төр 0

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар 2021 оны төсөв болон дагалдан батлагдсан хуулиудад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.

Ерөнхийлөгч хориг тавихдаа төсвийн нийт зардлыг 20 хувиар хэмнэх, өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөр боловсруулах, төсвийн хэмнэлтээр коронавируст халдварын эсрэг вакцин худалдан авах шаардлагатай гэж үзсэн юм.

Мөн үйлдвэр, аж ахуйн нэгж, бизнесийг дэмжсэн мастер төлөвлөгөө гаргаж, жижиг дунд үйлдвэр эрхлэгчид болон өдрийн орлоготой, түүгээрээ амьдардаг үсчин, оёдолчин, дархан, мужаан, такси зэрэг ажил, үйлчилгээ эрхэлдэг иргэдийг онцгой анхаарч тэдэнд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж буй.

Харин Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос илүү нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг дэмжсэнгүй. Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх юм.

Холбоотой мэдээ

Тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломж олгоно

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн ху

2021-01-23

Ерөнхийлөгч Х.Баттулга Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хэсэгчилсэн хориг тавилаа

Монгол Улсын Их Хурал 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр баталсан Авлигын эсрэг хуульд өөрчл

2021-01-22

С.Ганбаатар: Банкны хуулин дээр ажиллаж байгаа залуу, зоригтой гишүүдээ өмөөрнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай х

2021-01-22

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...