Монгол Улс ур чадварын үнэлгээгээр 63 улсаас сүүл мушгижээ

2020-12-01 Дэлхийд 0

Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс гаргадаг “Дэлхийн авьяас, ур чадварын тайлан 2020”-д Швейцар улс дөрвөн жил дараалан тэргүүлжээ. Удаах байруудад Дани, Люксембург, Исланд, Швед зэрэг Европын холбооны улсууд эрэмбэлэгдсэн бол Хойд Америкийн орнуудаас Канад, Ази тивийн орнуудаас Сингапур эхний 10-т багтжээ.

Харин өндөр хөгжилтэй АНУ 15-д, Япон 38-д эрэмбэлэгджээ. Манай хөрш орнууд болох БНХАУ 40-д, ОХУ 54-т эрэмбэлэгдсэн бол Бразил, Венесуэл, Словак, Энэтхэг, Монгол Улс сүүл мушгилаа гэж Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс мэдээллээ.

Швейцар улсын тухайд чанартай боловсролын систем, амьдралын өндөр чанар, цалин хөлс зэрэг үзүүлэлтүүд нөлөөлжээ.

Тайланд нийт 63 улсыг авьяас, ур чадвараар нь эрэмбэлэхдээ:

Хөрөнгө оруулалт болон хөгжлийн хүчин зүйлс (Investment and Development)

Дэлхийн авьяас, ур чадварыг татах хүчин зүйлс (Appeal)

Бэлэн байдлын хүчин зүйлс (Readiness) гэсэн үндсэн 3 бүлгийн өргөн хүрээний мэдээллийг ашигладаг.

Эдгээр үндсэн 3 хүчин зүйл нь боловсролын систем, ажлын байран дахь сургалт, ажилчдын хөгжил дэвшил, гадаад хэлний ур чадвар, амьжиргааны өртөг, амьдралын чанар, боловсролын салбарт оруулж буй хөрөнгө оруулалт зэрэг 31 гаруй шалгуур үзүүлэлтүүдийг агуулдаг.

Тайлангийн үр дүнгээс харахад, 27 улс авьяас, ур чадварын эрэмбээ ахиулсан, 11 улсын эрэмбэд өөрчлөлт ороогүй бол 25 улсын эрэмбэ буурчээ.

2019 оны үр дүнтэй харьцуулахад Турк (+12), Эстони (+8), АНЭУ (+6), Перу(+5), Чили (+5), Канад (+5) зэрэг орнууд амжилтаа хамгийн ихээр ахиулсан бол Орос (-7), Казахстан (-6), Унгар (-5), Саудын Араб (-5) зэрэг орнуудын эрэмбэ хамгийн ихээр буурсан байна.

МОНГОЛ УЛСЫН АВЬЯАС, УР ЧАДВАРЫН ЭРЭМБЭ

Монгол Улсын хувьд авьяас, ур чадварын ерөнхий үнэлгээгээр нийт 63 улсаас 63-рт эрэмбэлэгдсэн бөгөөд хөрөнгө оруулалт хөгжлийн хүчин зүйлээр 59-рт, ур чадварыг татах үзүүлэлтээр 63-рт, мэргэжилтэн, ажиллах хүчинг ажиллуулах нээлттэй байдлаар 56-рт жагссан байна.

Авьяас, ур чадварын ерөнхий эрэмбэ буурахад амьдралын чанар (61-рт), хувь хүний орлогын албан татварын хувь хэмжээ (63-рт), мэргэшсэн ажиллах хүчний хүртээмж (63-рт), санхүүгийн ур чадвар (62-рт) зэрэг үзүүлэлтүүдэд 60-аас хойш эрэмбэлэгдсэн нь нөлөөлжээ. Гэсэн хэдий ч ажилчдын сургалт (9-рт), авъяас чадварыг татах (4), шинжлэх ухааны чиглэлээр төгссөн хүмүүс (28), их сургуулийн боловсрол(63), эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин (26) зэрэг үзүүлэлтэд ахиц гарсан байна.

Хэдийгээр ерөнхий үнэлгээгээр хамгийн сүүлд эрэмбэлэгдсэн ч ерөнхий оноогоо өмнөх жилээс 13.071-ээр, үндсэн гурван бүлэг болох мэргэжилтэн, ажиллах хүчийг ажиллуулах нээлттэй байдал дэд бүлгийн оноог 24.173-аар, ур чадварыг татах дэд бүлгийн оноог 8.173-аар, хөрөнгө оруулалтын хөгжил дэд бүлгийн оноог 5.396-аар тус тус ахиулсан байна.

Авьяас, ур чадварын үндсэн гурван бүлгийн оноогоор:

 

Холбоотой мэдээ

Жо Байден тангараг өргөлөө /зураг/

АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жозеф Байден Капитолын ордны өмнө тангараг өргөж үүрэг ажилдаа орлоо.

2021-01-21

Япон улсын долоон мужид нэмж онц байдал зарлалаа

Япон улсад сүүлийн өдрүүдэд коронавирусийн цар тахлын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа учир тус улсы

2021-01-14

Туркийн Истанбул хот 45 хоногийн усны нөөцтэй болжээ

Турк улсад сүүлийн арван жилд тохиогоогүй ган гачиг болж байгаагаас шалтгаалан томоохон хотууд нь ус

2021-01-14

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...