“Улаанбаатарт 6, Сэлэнгэд 3, Орхонд 2 тохиолдол нэмэгдэж, дотоодын халдвар 369 боллоо” /12.02/

2020-12-02 Нийгэм 0

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр /12.01/ хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.

Тэрбээр “Арваннхоёрдугаар сарын 1-ний өдөр улсын хэмжээнд нийт 12,015 хүнд PCR шинжилгээ хийсэн. Үүний 259 нь хавьтал болсон хүмүүс бөгөөд эдгээрээс 11 хүний шинжилгээнд халдвар илэрлээ.

Улаанбаатар хотод зургаан тохиолдол шинээр бүртгэгдсэн нь сүүлийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох гэр бүлийн гишүүд, хамт ажилладаг хүмүүс байна.

Сэлэнгэд 3 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь мөн ойрын хавьтлуудын давтан шинжилгээнээс илэрлээ.

Орхон аймагт ажиглан тусгаарлах байранд байсан ойрын хавьтлын 2 хүнээс халдвар илэрсэн.

Дархан-Уул, Дорноговь, Говьсүмбэр, Архангайд сүүлийн 24 цагт халдварын тохиолдол бүртгэгдээгүй.

Улсын хэмжээнд халдварын тохиолдол 812 болсон бөгөөд 358 хүн эдгэрсэн бол 445 хүн эмчилгээ хийлгэж байна. Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 3, хүнд 5, хүндэвтэр 77, хөнгөн 360 байгаа” гэв.

 

Холбоотой мэдээ

Коронавирусийн халдвар батлагдсан тул СБД-ийн III хорооны 45 дугаар байрыг цагдаагийн хамгаалалтад авлаа

Сүхбаатар дүүргийн III хорооны нутаг дэвсгэр дэх 45 дугаар байрны оршин суугчаас коронавирусийн халд

2021-01-23

Зочид буудлуудын үйл ажиллагааг өнөөдрөөс нээжээ

Нийслэлийн Засаг даргын А/25 тоот захирамжийн дагуу өнөөдрөөс эхлэн үсчин, гоо сайхан, хумс заслын ү

2021-01-23

Төрийн шагналт, “Баян Монгол” чуулгын удирдаач Б.Ганбат таалал төгслөө

Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, "Баян Монгол" чуулгын удирдаач Б.Ганбат 2021 оны нэгдүгэ

2021-01-23

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...