У.Хүрэлсүх: Иргэдэд хэдэн саяыг өг гээд байгаа. Үнэндээ тийм мөнгө байхгүй

2020-12-02 Дэд онцлох 1

Засгийн газрын ээлжит хуралдаанаар гэр хорооллын иргэдэд сайжруулсан түлшийг 50 хувь хямдруулан худалдаалах тогтоолыг баталлаа. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн гаргасан санаачилгын талаар байр сууриа илэрхийлэв.

Тэрээр “Мөнгө байдаг бол ард иргэд, өвгөд хөгшид, үр хүүхдүүдээсээ харамлах зүйл Засгийн газарт байхгүй. Харамсалтай нь бидний боломж хязгаарлагдмал байна.

Хэдэн саяыг өг гээд сайн сайхан зүйл ярьж байгаа. Үнэндээ тийм мөнгө байхгүй. Ард түмний хуурч, цаасан мөнгө хэвлэх үү. 2012-2016 онд 8 их наяд төгрөгийн цаасан мөнгө хэвлэж зах зээлд гаргаснаас үүдэн юмны үнэ өссөн.

Цаасан мөнгө хэвлэж, гүйлгээнд гаргаж болохгүй. Энэ бол ард түмний амьдралыг дэмжиж байгаа хэлбэр биш. Маргааш нь л талх, мах, цахилгааны үнэ өснө. Энэ бол хамгаалалт биш. Ард түмний амьдралыг, улсынхаа эдийн засгийг хорлож байгаатай адил.

Иймд бодит зүйл дээр арга хэмжээ авч, ард түмнийхээ амьдралыг дэмжих нь зүйтэй гэж үзэж байгаа. Тиймээс түлшний үнийг 50 хувь хямдрууллаа” гэлээ.

Холбоотой мэдээ

Тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломж олгоно

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн ху

2021-01-23

Өнөөдрөөс эхлэн бүх төрлийн барааны худалдаа, үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээг нээж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Гамшгаас хамгаалах өндөржүүлс

2021-01-23

МАН-ын Бага хурлаас 99.2 хувийн саналаар Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад дэмжлээ

Монгол Ардын Намын Удирдах Зөвлөл хуралдаж, Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэ

2021-01-22

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...