Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрийг Шадар сайд Я.Содбаатар танилцуулж байна.
Тэрбээр, Гадаад нислэгээр ирсэн иргэдийн тусгаарлалтын хугацаа гүйцэж, тусгаарлах байрны хүрэлцээ боломжийн болж байгаа учир шаардлага хангасан байрууддаа тааруулж, олон улсын нислэг явуулахаар боллоо. Нислэгийн мэдээллийг тухайн үед нь мэдээлнэ.
Халдвар гарсан 6 аймаг, Улаанбаатар хотод 3 тэрбум төгрөгийн Засгийн газраас гаргаж байна.
Халдвар гарсны улмаас аймаг, нийслэлд ариутгал халдваргүйтгэлйн бодисууд, халдвар хамгааллын дэглэм сахих талын олон ажлуудад шаардлагатай санхүүжилтүүд Сангийн яаманд нэгтгэгдсэн. Орон нутгаас ирсэн хүсэлтэд үндэслэн санхүүжилтийг олгох юм байна.
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар 12 дугаар сарын 11-нийг хүртэл хийх тандалтаар халдвар авсан хүмүүсийн хавьтлын бус иргэдээс коронавирус илрэхгүй бол үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээх асуудлыг хэлэлцжээ.
Мөн энэ хуралдаанаар Ковид-19 цар тахлын халдварын хүрээг хумихтай холбоотойгоор халдвар гарсан зургаан аймаг болон нийслэлд гурван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж тусгаарлалт, халдваргүйжүүлэлт хийх шийдвэр гарсан байна.
0 cэтгэгдэлтэй