Шатрын хорхойтнуудаар эхэлж сарын дотор хүн бүрийн ярианы сэдэв болоод буй “The Queen’s Gambit буюу Бэрсийн нүүдэл” цувралтай холбоотой дуулиан тасрахгүй байна.
Тухайлбал цуврал Netflix-ээр анх цацагдаж эхэлсэн аравдугаар сарын 26-аас арваннэгдүгээр сарын 1-ний хооронд 1.85 тэрбум минут үзсэн амжилт үзүүлжээ.
Parrot Analytics-ийн мэдээллээр цуврал нээлтээ хийсэн эхний сард үзэгчдийн эрэлт тасралтгүй өссөн аж. Улмаар арваннэгдүгээр сарын 20-нд оргилдоо хүрч, Америкийн дундаж үзэлтээс хорь дахин давжээ.
Цуврал үзэгчдийн хүртээл болсон эхний 28 хоногт дэлхий даяар 62 сая өрх үзсэн бол, одоо 63 улсын Нетфликс хэрэглэгчдийн дунд эрэлтээрээ тэргүүлж явна.
Кино эрэлтийг дагаад бас нэгэн сонирхолтой зүйл ажиглагдсан нь “The Queen’s Gambit” эхний бүлгээ цацсан энэ хэдэн долоо хоногт АНУ-д шатрын борлуулалт 125% -иар өссөн гэж The New York Times мэдээлэв.
0 cэтгэгдэлтэй