Сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувиар хөнгөллөө

2020-12-02 Нийгэм 0

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар сайжруулсан шахмал түлшний үнийг 2021 оны 4 дүгээр сарын 1 өдрийг хүртэл 50 хувиар бууруулах тогтоолыг баталлаа.

Өөрөөр хэлбэл иргэд 1 тонн түлшийг 150 мянган төгрөгөөр худалдан авдаг байсан бол 75 мянган төгрөгөөр худалдан авах боломж бүрдэж байна.

Ингэснээр тогтоол хэрэгжих 4 сарын хугацаанд Засгийн газраас иргэдэд 30 гаруй тэрбум төгрөгийн бодит дэмжлэгийг үзүүлж байгаа юм.

Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын багцаас амьдралын бололцоо тааруу 10 мянган өрхөд тус бүр 37 шуудай сайжруулсан түлш үнэ төлбөргүй олгох санхүүжилтийг шийдвэрлэсэн. Одоогийн байдлаар 7500 айл, өрх түлшээ хүлээн аваад байна.

Холбоотой мэдээ

Үсчин, гоо сайханчдыг шинжилгээнд хамруулахыг УОК-оос үүрэг болгожээ

Улсын онцгой комиссын “Шуурхай” ажлын хэсгийн хурал өнөөдөр цахимаар хуралджээ. Улсын онцгой

2021-01-26

Т.Ням-Очир: Хоёрдугаар сарын 1-нээс хичээлийн шинэ улирал эхэлж, орон даяар теле хичээл орно

2020-2021 оны хийчээлийн жилийн хоёрдугаар улирал ирэх долоо хоногийн Даваа гараг буюу хоёрдугаар са

2021-01-26

Ч.Хүрэлбаатар: Энэтхэгээс AstraZeneca компанийн вакциныг оруулж ирэх бэлтгэл ажил ид явагдаж байна

"Коронавирусийн цар тахалтай энэ үед Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн Монголд вакцин нийлүүлэх хүсэлт

2021-01-26

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...