ШЕЗ-ийн байрыг цагдаагийн хамгаалалтад оруулж, ажилтнуудаас нь шинжилгээ авч байна.
Эх сурвалж “Шүүхийн ерөнхий зөвлөлийн/ШЕЗ/ байрыг цагдаагийн хамгаалалтад авсан. ШЕЗ-ийн ажилтнуудаас шинжилгээ авч эхлээд байна.
Батлагдсан тохиолдлын хавьтагч уг газраар явсан байна” гэсэн мэдээллийг өглөө.
ЭМЯ-наас өдөр бүр 11:00 цагт цахимаар хэвлэлийн хурал хийж, шинжилгээний хариуг олон нийтэд мэдээлж байгаа. Өнөөдрийн байдаар улсын хэмжээнд дотоодын 369 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс:
Сэлэнгэд 183
Улаанбаатарт 90
Дархан-Уулд 44
Орхонд 24
Дорноговьд 21
Говьсүмбэрт 4
Архангайд 3 тохиолдол тус тус голомтлон гарсан байна.
0 cэтгэгдэлтэй