С.Баярцогт нарын ялыг бууруулж, С.Баярын хэргийг хэлэлцэж байна

2020-12-04 Улс төр 0

С.Баярцогт нарын давж заалдах шатны шүүх хурал өчигдөр болсон. Шүүх бүрэлдэхүүн хуралдаж, өнөөдөр шийдвэрээ гаргажээ.

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Баярцогтыг Засгийн газрын гишүүн, Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх Ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан, албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгод ашиглан улсад хүнд хор уршиг учруулсан гэж үзэн арван жил хорих ял оноосныг 4,8 жилийн хорих ял болгож, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт дөрвөн жил хорих ял оноосныг 1.3 жил, Б.Ариунсан, Б.Бадрал нарт 1.6 жил хорих ял оноосон байсныг нэг жил болгон өөрчлөх шийдвэрийг давж заалдах шатны шүүх гаргажээ. Харин энэ хэрэгт эргүүлэн нэгтгэсний дараа дахин тусгаарласан Ерөнхий сайд С.Баяр, Ч.Давааням нарын хэргийг шүүх хэлэлцэж байна.

Холбоотой мэдээ

Хотын дарга орон сууцны хорооллуудын цэвэрлэгээ, ариутгал болон хог хаягдлын үйлчилгээнд анхаарч ажиллахыг үүрэг болгов

Нийслэлийн удирдах ажилтнуудыг ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр цахимаар хуралдлаа. Хуралдаан

2021-01-25

Улс төрийн нам байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн д

2021-01-25

Үндэсний боловсролыг хөгжүүлэх хүнээ сайдаар томилоорой, Ерөнхий сайд аа

Манай улс боловсролын тогтолцоогоо эргэн харж, ирээдүйд ямар мэргэжилтэй, ёс зүйтэй иргэнтэй болох в

2021-01-25

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...