Дорноговь аймагт нэг оюутны түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарчээ

2020-12-04 Нийгэм 0

Дорноговь аймагт очсон нэг оюутны түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарчээ. PCR-ийн шинжилгээг ХӨСҮТ рүү илгээсэн бөгөөд албан ёсны хариу 1-2 хоногийн дотор гарна гэж тус аймгийн Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга Б.Амаржаргал хэллээ.

Дорноговь аймгийн хувьд өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын 21 тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Үүнтэй холбогдуулан ​халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтал болох 438 иргэнийг 100 хувь шинжилгээнд хамруулжээ.

Мөн дам хавьтлын 2009 иргэнийг илрүүлж тэдгээрийн 82 хувийг нь шинжилгээнд хамруулсан. Нийтдээ аймгийн хэмжээнд давхардсан тоогоор 26244 шинжилгээг 15620 хүнд хийгээд байна гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 2899 автомашин Дорноговь аймгаас гарч, 3080 автомашин Дорноговь аймаг руу нэвтэрсэн байна.

Холбоотой мэдээ

Зочид буудлуудын өрөөнд хүн олноор оруулсан эсэхэд гэнэтийн шалгалт хийжээ

Нийслэлийн Онцгой комиссын нэгдүгээр сарын 25-ны цахим хурлаар Зочид буудлуудын үйл ажиллагааг нээсэ

2021-01-26

Үсчин, гоо сайханчдыг шинжилгээнд хамруулахыг УОК-оос үүрэг болгожээ

Улсын онцгой комиссын “Шуурхай” ажлын хэсгийн хурал өнөөдөр цахимаар хуралджээ. Улсын онцгой

2021-01-26

Т.Ням-Очир: Хоёрдугаар сарын 1-нээс хичээлийн шинэ улирал эхэлж, орон даяар теле хичээл орно

2020-2021 оны хийчээлийн жилийн хоёрдугаар улирал ирэх долоо хоногийн Даваа гараг буюу хоёрдугаар са

2021-01-26

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...