2022 он гэхэд төрийн өмчийн бүх боловсролын байгууллага боловсон ариун цэврийн өрөөтэй болно

2020-12-04 Нийгэм 0


УИХ-ын гишүүн Ч.Ундрам нарын нэр бүхий гишүүд хамтран санаачлаад байсан төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрын нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих  талаар УИХ-аар чуулганаар хэлэлцэж уг ажил албан ёсоор хийгдэхээр боллоо. Уг ажилд шаардлагатай санхүүжилтийг “Эрдэнэт” ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэн 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг өнөөдөр/2020.12.04/-ийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж дэмжсэнээр Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын тав дугаар заалтаар хүчин төгөлдөр болж байна.

Монгол Улсын хэмжээнд төрийн өмчийн нийт 819 сургууль, цэцэрлэг, дотуур байр нүхэн жорлонтой байна. Эдгээрийг орчин үеийн ариун цэврийн өрөөтэй болгоход шаардлагатай 100 тэрбум төгрөгийг “Эрдэнэт” ТӨҮГ нийгмийн хариуцлагын хүрээнд шийдэхээр болсон. Ингэснээр 2022 он гэхэд Монгол Улсын төрийн өмчийн боловсролын байгууллагууд бүгд эрүүл ахуй, орчин үеийн хэрэгцээ шаардлагыг хангасан боловсон ариун цэврийн өрөөтэй болох юм.

Уг асуудлыг шийдээгүйгээс  бага насны хүүхдүүд өвлийн хүйтэнд 70-аас дээш метрийн зайтай явж гаднах нүхэн жорлонд бие зассаар байна. Үүнээс болж хүүхэд бэртэх, халдварт өвчин тусах эрсдэл байсаар иржээ.

Холбоотой мэдээ

Үсчин, гоо сайханчдыг шинжилгээнд хамруулахыг УОК-оос үүрэг болгожээ

Улсын онцгой комиссын “Шуурхай” ажлын хэсгийн хурал өнөөдөр цахимаар хуралджээ. Улсын онцгой

2021-01-26

Т.Ням-Очир: Хоёрдугаар сарын 1-нээс хичээлийн шинэ улирал эхэлж, орон даяар теле хичээл орно

2020-2021 оны хийчээлийн жилийн хоёрдугаар улирал ирэх долоо хоногийн Даваа гараг буюу хоёрдугаар са

2021-01-26

Ч.Хүрэлбаатар: Энэтхэгээс AstraZeneca компанийн вакциныг оруулж ирэх бэлтгэл ажил ид явагдаж байна

"Коронавирусийн цар тахалтай энэ үед Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн Монголд вакцин нийлүүлэх хүсэлт

2021-01-26

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...