28 жилийн турш хүүгээ гэрт нь цоожилсон Швед эмэгтэйг баривчилжээ

2020-12-04 Дэлхийд 0

Швед улсад 70 настай эмэгтэй өөрийн төрсөн хүүгээ 28 жилийн турш гэртээ цоожилж гадагш гаргаагүй байсныг олж илрүүлжээ.

Хүү 41 нас хүрсэн байснаас гадна бүх шүд нь үймэрч унаж, бараг алхаж чадахгүй, хэдхэн үг хэлэх хэмжээний чадамжтай болсон байв.

Өчигдөр энэ талаар цагдаа нар мэдээлэл өгсөн байна. Хэрэг үйлдсэн эмэгтэйг санаатай бусдын биед хохирол учруулсан болон хууль бусаар хүний эрх чөлөөнд халдсан хэргээр шалгаж байна.

Тус эмэгтэй нь хүүгээ 12 настай байхад сургуулиас нь гарган, гэртээ цоожилж хаашаа ч гаргаагүй. Энэ талаар нэрээ нууцалсан хамаатан нь анх мэдээлсэн байна.

Хохирогч эмнэлэгт байгаа бөгөөд амь насанд нь эрсдэл учрахгүй гэж эмч нар мэдээлжээ. Шведийн прокурорын газраас хэргийг үйлдсэн ээж нь гэм буруугаа хүлээн зөвшөөрхгүй байгаа гэсэн байна.

Хэргийн тухай мэдээлсэн хамаатан нь залууг орогнуулж байсан гэр гэж байгаа оромж мэт газрыг олон жилийн турш цэвэрлээгүй харагдсан тухай дурджээ.

Тэрбээр хэлэхдээ “Шээс, шивтэр, тоос шороо нийлж ялзарсан үнэртэй байсан” гэсэн байна. Хэргийг үйлдсэн эмэгтэйн хөршийн зүгээс тэднийг хэзээ ч цонхоо нээдэггүй, гэрээсээ гарч харагддаггүй байсан гэж мэдүүлжээ.

Харин өөр нэг хөрш нь цөөн удаа хэргийг үйлдсэн эмэгтэйтэй яриа өрнүүлж байсан байна. Хүүгийнх нь тухай асуухад “тэр маш сайн байгаа” гэсэн тухай мэдүүлэг өгсөн байна.

Үүнээс гадна цонхны тавцан дээр нь нэг лааны суурь 30 жил байрнаас нь хөдлөөгүй гэжээ. Хэрэг шалгагдах шатандаа үргэлжилж байна.

Холбоотой мэдээ

Moderna компанийн вакцин коронавирусийн шинэ хувилбаруудаас хамгаалдаг нь тогтоогджээ

АНУ-ын Moderna компанийн бүтээсэн вакцин коронавирусийн мутацлагдсан шинэ хувилбаруудаас хамгаалах ч

2021-01-26

Монгол Улсын ерөнхий сайдын огцрох шийдвэр пакистанчуудыг бишрүүлэв

Өнгөрч буй долоо хоногт Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх засгийн газрын танхимтайгаа бүрэн бүрэл

2021-01-24

Жо Байден тангараг өргөлөө /зураг/

АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жозеф Байден Капитолын ордны өмнө тангараг өргөж үүрэг ажилдаа орлоо.

2021-01-21

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...