Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн өнөөдөр шийдвэрээ гаргаж, Сангийн сайд асан С.Баярцогтод 4.8, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарт тус бүр 1.3 жилийн хорих ял оноосон байна.
Түүнчлэн тус хэрэгт холбогдох Б.Ариунсан, Б.Бадралд оноосон хорих ялыг тус бүр нэг жил болгон бууруулжээ.
Анхан шатны шүүхээс тэднийг “Оюу толгой” төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосны улмаас улсад их хэмжээний хохирол учруулсан буруутайд тооцож
С.Баярцогтод 10 жил хорих, нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасах, гурван байрыг улсын орлого болгох, 1.6 тэрбум төгрөг хураах ял
Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр гурван жилээр хасаж, дөрвөн жил хорих ял
Б.Ариунсан, Б.Бадрал нарт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 1.6 жил хорих ял тус тус оногдуулсан юм.
4 cэтгэгдэлтэй
Ard tumend dawj zaaldah erh bna uu. Naad humuusiin chin yal ni hed dahin bafa bna
Zailaaa sda iim yum gej yu muu hulgaichuudiig anhan shatnii shvvhees ugsun yaliin uguuch
ene odoo yaj yallaad bga yum be ene xed yu yum be ter shuuhiihen yatsan humuus bna shalgaach
Дахиж ял нэм