Коронавирус илэрсэн иргэн “гэртээ юмаа мартсан” гэж хэлээд зугтсан ч хугацаа алдалгүй барьжээ

2020-12-04 Нийгэм 0

Сэлэнгэ аймагт Covid-19-ийн халдвар дөрвөөр нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 193 болсон. Өнөөдрийн шинэ тохиолдол бүгд ойрын хавьтлаас илэрсэн гэдгийг аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Тодруулбал, нэг гэр бүлийн гурван хүн гишүүн, тусгаарлалтад байсан хүнээс вирус илэрсэн байна. Сүхбаатар суманд 188, Алтанбулаг суманд хоёр, Мандал суманд гурван тохиолдол байна.

Сүхбаатар сумаас Дархан-Уул аймагруу явах 81 хүнээс PCR шинжилгээ авлаа.

Тусгаарлалтын 11 байранд 98, гэрийн ажиглалтын 41 цэгт 375 иргэн байна.

Түргэвчилсэн шинжилгээнд Сүхбаатар суманд 18316, бусад сумдад 13616, нийт 31932 иргэн хамрагдсан.

Дархан-Уул аймагт суралцдаг оюутнуудаа татан авах, Ерөө, Хүдэр сумдад хөл хорионд байгаа зөвхөн Дархан-Уул аймгийн иргэдийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулсны дагуу шилжүүлэн авах ажлууд үргэлжлэн хийгдэж байна. Өчигдөр шөнө олон нийтийн сүлжээгээр Covid-19-ийн халдвартай нь батлагдсан иргэн оргон зугтсан мэдээлэл цацагдсан.

Тухайн иргэний амьдарч байсан гэрээс арванхоёрдугаар сарын 1-нд нэг эерэг тохиолдол илэрч, Цэргийн төв эмнэлэг рүү шилжүүлснээс хойш хамгаалалт, хяналтын ажилтнууд тухайн өрхийг бүрэн хяналтандаа авсан.

Өнөөдрийн батлагдсан дөрвөн тохиолдлын гурав нь болох гэр бүлийн гишүүдийн нэг тухайн иргэн юм. Хамгаалалтын албан хаагч гэрээс нь тусгаарлах байр руу авч явах үед “Гэртээ юмаа мартаж, буцаж авъя” гэж ороод өөр хаалгаар зугтах гэж байсныг хугацаа алдалгүй шуурхай олж тогтоон тусгаарлалтад авсан.

Энэ иргэн нь зугтах оролдлого хийхдээ өөр бусадтай харилцаанд ороогүйг цагдаа, тагнуулын байгууллага олж тогтоосон” гэдгийг аймгийн Онцгой комиссоос мэдээлжээ.

Холбоотой мэдээ

Зочид буудлуудын өрөөнд хүн олноор оруулсан эсэхэд гэнэтийн шалгалт хийжээ

Нийслэлийн Онцгой комиссын нэгдүгээр сарын 25-ны цахим хурлаар Зочид буудлуудын үйл ажиллагааг нээсэ

2021-01-26

Үсчин, гоо сайханчдыг шинжилгээнд хамруулахыг УОК-оос үүрэг болгожээ

Улсын онцгой комиссын “Шуурхай” ажлын хэсгийн хурал өнөөдөр цахимаар хуралджээ. Улсын онцгой

2021-01-26

Т.Ням-Очир: Хоёрдугаар сарын 1-нээс хичээлийн шинэ улирал эхэлж, орон даяар теле хичээл орно

2020-2021 оны хийчээлийн жилийн хоёрдугаар улирал ирэх долоо хоногийн Даваа гараг буюу хоёрдугаар са

2021-01-26

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...