Чингэлтэй дүүрэгт коронавирус илрүүлэх PCR шинжилгээг дүүргийн нийт өрхийн 10 хувьд хийж эхэлжээ.
Шинжилгээ арванхоёрдугаар сарын 4-6-ны өдрүүдэд явагдах бөгөөд шинжилгээг дүүргийн зорилтот бүлгийн өрхийн 3,000 иргэнээс авахаар төлөвлөсөн байна.
Тус дүүрэгт “Нэг өрх – Нэг иргэн” шинжилгээг 50, 57, 49, 117 дугаар сургууль дээр хийж буй. Өчигдрийн 17:30 цагийн байдлаарнийт 1,126 хүн шинжилгээнд хамрагджээ.
Шинжилгээнд хамрагдах иргэд иргэний үнэмлэхтэйгээ ирэх ба өмнө шинжилгээнд хамрагдсан бол дахин өгөх боломжгүй. Мөн зөвхөн хорооны харьяаллын дагуу дараах шинжилгээний цэгүүдэд очиж, хамрагдахыг анхаарна уу.
Шинжилгээ авах цэгийн үйл ажиллагаа болон иргэдийн амны хаалт зүүсэн, бээлий өмссөн байдалд хяналт тавьж, гадна орчинд хүн хоорондын зай бариулан халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж байна.
Эх сурвалж: Чингэлтэй дүүргийн Онцгой комисс
0 cэтгэгдэлтэй