“Ховдын Дарви суманд Улаанбаатараас автобусаар ирсэн иргэний түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарсан ч PCR сөрөг гарлаа”

2020-12-05 Дэд онцлох 0

Ховд аймгийн онцгой комиссоос өчигдөр орой мэдээлэл хийлээ.

Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Б.Одхүү “Арванхоёрдугаар сарын 2-нд Ховд аймгийн Дарви сумын пост дээр нийт 615 иргэнд түргэвчилсэн тест тавигдсан. Өчигдөр Улаанбаатар хотоос ирсэн 608 хүнд түргэвчилсэн тест тавигдсан. Нийт 1,223 хүнд түргэвчилсэн тест тавиад байна.

PCR шинжилгээ найман хүнд хийгдсэн. Тодруулбал Улаанбаатар хотоос автобусаар ирсэн иргэнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд эерэг сул гарсан. Тиймээс тухайн иргэн болон ойролцоо сууж байсан нийт найман хүнийг PCR шинжилгээнд хамруулахад бүгд сөрөг гарсан тул иргэдийг нэвтрүүлсэн.

Орж ирсэн иргэдэд гэртээ хөл хорионд байх зөвлөгөө, зааварчилгааг өгч ажиллаж байна. Хөл хориог зөрчвөл холбогдох хариуцлага хуулийн дагуу хүлээлгэхээр танилцуулж гарын үсэг зуруулж авч байгаа.

Гэрийн ажиглалттай холбоотойгоор аймгийн 16 суманд эрүүл мэндийн газраас нэгдсэн зөвлөмж зааварчилгаа өгсөн” гэлээ.

Холбоотой мэдээ

Т.Ням-Очир: Хоёрдугаар сарын 1-нээс хичээлийн шинэ улирал эхэлж, орон даяар теле хичээл орно

2020-2021 оны хийчээлийн жилийн хоёрдугаар улирал ирэх долоо хоногийн Даваа гараг буюу хоёрдугаар са

2021-01-26

Ч.Хүрэлбаатар: Энэтхэгээс AstraZeneca компанийн вакциныг оруулж ирэх бэлтгэл ажил ид явагдаж байна

"Коронавирусийн цар тахалтай энэ үед Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн Монголд вакцин нийлүүлэх хүсэлт

2021-01-26

Хуулж хийсэн сурталчилгаа чинь хүүхэд нохойн доог болоод байна

Алим барьсан могой Эва-д худалдаа хийдэг байсан үе 2000-аад жилийн өмнө дууссан байлтай. Дэлхийн хөг

2021-01-25

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...