Борлуулалтын машинаар согтууруулах ундаа зарж байсан этгээдийг илрүүлжээ

2020-12-05 Нийгэм 0

УОК-оос нийслэлд тогтоогоод байсан хөл хориог 10 хоног сунган нийслэлийн удирдлагууд эдгээр өдрүүдэд согтууруулах ундаа борлуулахыг хориглоод байгаа билээ.

Тэгвэл Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид “Шаг” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд борлуулалтын автомашинаар архи, согтууруулах ундаа зарж байсан этгээдийг илрүүллээ.

Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Нарны хороолол”-ын байрны гадаа иргэн Х нь “Ус Ундаа” гэсэн борлуулалтын тээврийн хэрэгслийг ашиглан цахим сүлжээгээр архи, согтууруулах ундааг, хорио цээрийн дэглэм зөрчиж, нууцаар тээвэрлэн худалдан борлуулж байсныг тогтоожээ.

Уг зөрчилд тэмдэглэл үйлдэн, тээврийн хэрэгслийг нь журамлаж, дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн байна.

Холбоотой мэдээ

Зочид буудлуудын өрөөнд хүн олноор оруулсан эсэхэд гэнэтийн шалгалт хийжээ

Нийслэлийн Онцгой комиссын нэгдүгээр сарын 25-ны цахим хурлаар Зочид буудлуудын үйл ажиллагааг нээсэ

2021-01-26

Үсчин, гоо сайханчдыг шинжилгээнд хамруулахыг УОК-оос үүрэг болгожээ

Улсын онцгой комиссын “Шуурхай” ажлын хэсгийн хурал өнөөдөр цахимаар хуралджээ. Улсын онцгой

2021-01-26

Т.Ням-Очир: Хоёрдугаар сарын 1-нээс хичээлийн шинэ улирал эхэлж, орон даяар теле хичээл орно

2020-2021 оны хийчээлийн жилийн хоёрдугаар улирал ирэх долоо хоногийн Даваа гараг буюу хоёрдугаар са

2021-01-26

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...