ЦЕГ: Нярай хүүхдээ орхисон гэх хэргийг шалгаж байна

2020-12-05 Нийгэм 0

Нярай хүүхдээ гудамжинд хаясан хэрэг Сонгинохайрхан дүүрэгт гарчээ.

Тодруулбал, өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн 07:00 цагт “Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвгэрт Toyota sai маркийн автомашины арын тээш дээр өлгийтэй хүүхэд уйлж байна” гэх дуудлагыг иргэн Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд мэдээлжээ.

Тус дуудлага мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын 3 дугаар хэлтэс шалгахад хувиараа хөдөлмөр эрхэлдэг 26 настай “Б” нь энэ оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр 50 см, 3,200 грамм төрсөн өөрийн охиныг гудамжинд машин дээр хаяж явсан гэх нөхцөл байдал тогтоогдсон байна.

Одоогоор иргэн Б-г шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Хүүхэд эрүүл, ямар нэгэн осголт байхгүй бөгөөд Хүүхэд хамгааллын төвд хүлээлгэн өгсөн талаар албаны эх сурвалж хэлж байна.

Холбоотой мэдээ

Зочид буудлуудын өрөөнд хүн олноор оруулсан эсэхэд гэнэтийн шалгалт хийжээ

Нийслэлийн Онцгой комиссын нэгдүгээр сарын 25-ны цахим хурлаар Зочид буудлуудын үйл ажиллагааг нээсэ

2021-01-26

Үсчин, гоо сайханчдыг шинжилгээнд хамруулахыг УОК-оос үүрэг болгожээ

Улсын онцгой комиссын “Шуурхай” ажлын хэсгийн хурал өнөөдөр цахимаар хуралджээ. Улсын онцгой

2021-01-26

Т.Ням-Очир: Хоёрдугаар сарын 1-нээс хичээлийн шинэ улирал эхэлж, орон даяар теле хичээл орно

2020-2021 оны хийчээлийн жилийн хоёрдугаар улирал ирэх долоо хоногийн Даваа гараг буюу хоёрдугаар са

2021-01-26

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...