С.Энхболд: Зорилтот бүлгийн 50 хувь нь нэмэлт тун хийлгэвэл хичээлийг 100 хувь танхимаар оруулна

2021-11-24 Дэд онцлох 1

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр ЭМЯ-ны сайд С.Энхболд ковид19 халдварын тархалтын талаар мэдээлэл өглөө. Тэрээр “Хөрш орнуудад халдварын тархалт нэмэгдэж, эрүүл мэндийн байгууллагуудад ачаалал үүссэн. Түүнчлэн нас баралт нэмэгдсэн гэх тоо, мэдээлэл байна. Учир нь эдгээр орнуудад гуравдугаар тунгийн хамрагдалт бага байгаа.

БНХАУ-д нэмэлт тунгийн дархлаажуулалтыг эрчимжүүлж байна. Ингэхдээ нэмэлт тунгаа холимог хэлбэрээр тариулахыг ард иргэддээ уриалж буй. Дархлаа сэргээх тунг хийснээр халдварын тархалт буурч байгаа нь олон улсын судалгаагаар тогтоогдсон.

Тухайлбал, Израиль болон Их Британи улсад халдвар авсан иргэдийн тоо эрс буурсан. Манай улсад 9-10 дугаар сард халдварын давлагаа эхэлнэ гэж тооцоолсны дагуу наймдугаар сараас эхлээд гурав дахь тунгийн дархлаажуулалтыг эхлүүлсэн. Одоогоор зорилтот бүлгийн 28 хувь нь вакцин хийлгэсэн байна. Хэрэв 50 хувьд хүртэл шар түвшинд шилжинэ.

Өдөрт 10 мянгаас дээш хүн вакцинд хамрагдаж байна. 18-40 насныхан идэвхгүй байгаа учир эрчимжүүлэх зорилгоор их сургуулиудад явуулын баг ажиллуулж эхэлсэн. Хэрэв зорилтот бүлгийн 50 хувь нь нэмэлт тунг хийлгэвэл хичээлийг 100 хувь танхимаар оруулна. Мөн 2-3 насны хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулна” гэлээ.

Холбоотой мэдээ

Шинээр 3,088 тохиолдол батлагджээ /2022.01.19/

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 3,088 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр ба

2022-01-19

Ч.Болортуяа: Өнөөгийн нөхцөл байдалд хөл хорио тавих шаардлагагүй гэж Засгийн газраас үзсэн

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулан Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халта

2022-01-19

Иргэд Цагаан сарын баярыг гэр гэртээ тэмдэглэж, цахимаар золгохыг Засгийн газраас уриаллаа

Энэ жил сар шинийн баяраар төрийн золголт болохгүй бөгөөд төрийн байгууллагуудыг золголт хийхийг хор

2022-01-19

Санал асуулга

Коронавирусийн Омикрон хувилбарын халдвар орж ирэх эрсдэл өндөр байгаа энэ үед монголчууд Цагаан сарын баяраа тэмдэглэх нь зөв үү? Таны санал...

Үр дүн

Loading ... Loading ...