Зулын 25-ны ИХ ДҮЙЧЭН өдөр энэ сарын 29–ний өдөр тохиож байна

2021-11-26 Дэд онцлох 0

Буддын шашинт улс орон, түүний дотор Монголчууд өвлийн тэргүүн сарын билгийн 25-ны өдрийг “Зулын 25”-ны их дүйчэн өдөр хэмээн олон зуун жил ёслон тэмдэглэж иржээ.

Шарын шашныг үндэслэгч бөгөөд эрдэм номын туйлд хүртлээ гэгээрсэн соён гийгүүлэгч их билгийн хүн хэмээн Ази даяар алдаршсан Богд Зонхова жанч халж, үүл далдалсан өдөр нь өвлийн тэргүүн сарын билгийн 25-ны өдөр гэдэг.

Мөн энэ өдөр Зулын 25 гэж бэлэгшээж байгаа нь зул өргөх юм. Зул өргөхөд голыг нь ороох, тосоо цутгах гэх зэргээр хичээл зүтгэл, шамдал олон бэлгэдэл шингэсэн байдгаар ач тус ихтэй. Тосон зул биш гэхэд, гэрлэн зулыг өргөх ч тустай.

Мөн маани, өөрийн мэддэг тарни, бүр илүүтэй Мэгзэм сайн уншвал өнөөдөр илүү их ач тустай. Энэ өдрийг та бүхэн анхаарч, өөрт, гэр бүлдээ тустай болгож хувирган авч чадвал, дээр хэлсэнчлэн буян ихээр арвижих, өөрт өмнө нь гарахгүй байсан ахиц дэвшил ихээр гардаг ажээ.

Холбоотой мэдээ

Шинээр 3,088 тохиолдол батлагджээ /2022.01.19/

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 3,088 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр ба

2022-01-19

Ч.Болортуяа: Өнөөгийн нөхцөл байдалд хөл хорио тавих шаардлагагүй гэж Засгийн газраас үзсэн

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулан Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халта

2022-01-19

Иргэд Цагаан сарын баярыг гэр гэртээ тэмдэглэж, цахимаар золгохыг Засгийн газраас уриаллаа

Энэ жил сар шинийн баяраар төрийн золголт болохгүй бөгөөд төрийн байгууллагуудыг золголт хийхийг хор

2022-01-19

Санал асуулга

Коронавирусийн Омикрон хувилбарын халдвар орж ирэх эрсдэл өндөр байгаа энэ үед монголчууд Цагаан сарын баяраа тэмдэглэх нь зөв үү? Таны санал...

Үр дүн

Loading ... Loading ...