“Зулын 25-ны энэ өдөр зул өргөж, буян хураан, мэгзмийг дуу таслалгүй хурж хонодог уламжлалтай”

2021-11-29 Дэд онцлох 1

Бурхны шашны Гэлүгвийн ёс буюу “Шар малгайтны шашин номын ёс”-ыг үндэслэгч хоёрдугаар ялгуусан хэмээх Богд Зонховын дүйчэн, Зулын 25-ны өдөрт зориулан МБШТ Гандантэгчэнлин хийдээс мэдээлэл хийлээ.

Гандантэгчэнлин хийдийн Олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд “Богд Зонховын дүйчэн өдөр олон агуулгаар ач холбогдолтой. Энэ өдөр мэгзмийг дуу таслалгүй хурж хонодог уламжлалтай. Зөвхөн Гандантэгчэнлин хийд гэлтгүй 21 аймгийн хийдүүд энэхүү уламжлалыг дагаж байна. Зулын 25-ны өдөр зул өргөж, буян хураадаг.

Зулын 25-ны өдрөөс өмнө Монголчууд тухайн жилийнхээ идшийг бэлтгэдэг. Хуучин уламжлал соёлоо тээн авч явж, ирээдүй хойчдоо үргэлжлүүлэх нь чухал байна. Богд Зонхов бол бурхны хутгыг бүтээж, Гэлүгвийн ёсны талаар номлож байсан нь олон талаар нотлогддог. Эх болсон олон амьтан амар амгалан байгаасай гэж мэгзэм уншдаг.

Богд Зонховын цогцолборыг босгоно, босгохгүй гэж ярилцаж байх зуур Гандантэгчэнлин хийдийн нэг сая гаруй номыг цахимжуулах, сэргээн засварлахад Энэтхэг улс буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон. Ганжуур, Данжуурыг Энэтхэг улсад хэвлээд авчирч өгсөн.

Бид өнө эртнээс Богд Зонховын шашинг судалж, нийгмээ соён гэгээрүүлж иржээ. Энэ хүнийг болон тухайн шашинтай холбогдуулан хийж буй ажлыг харлуулах зүйл хиймээргүй байна. Шашин соёлоо гутаан доромжилж, үндэслэлгүйгээр дайрч давшлахгүй байхыг хүсье” гэдгийг хэлэв.

Гандантэгчэнлин хийдийн эрдэм соёлын хүрээлэнгийн нарийн бичгийн дарга Н.Амгалан “Монгол туургатан даяараа бурхны шашинтай. Бурхны шашны түүх 2,000 жилийн тэртээх цаг үетэй холбогдоно. Бурхны шашин бол төрийн шашин байсан.

Манай улс Богд Зонховын номлолыг дэлгэрүүлсэн гол орон. Тус номлол нь бурхан багшийн айлдсан шиг дэлгэрч чадсан. Шашны ном сургаал гэдэг өөрийн муу сэтгэлтэй тэмцэхэд оршдог. Хилэнц хийхгүй байх, буруу зүйлээс татгалзах зуршил бий болгоход тэмдэглэлт өдрийн ач холбогдол бий гэж хэлж болно” гэв.

Холбоотой мэдээ

Шинээр 3,088 тохиолдол батлагджээ /2022.01.19/

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 3,088 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр ба

2022-01-19

Ч.Болортуяа: Өнөөгийн нөхцөл байдалд хөл хорио тавих шаардлагагүй гэж Засгийн газраас үзсэн

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулан Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халта

2022-01-19

Иргэд Цагаан сарын баярыг гэр гэртээ тэмдэглэж, цахимаар золгохыг Засгийн газраас уриаллаа

Энэ жил сар шинийн баяраар төрийн золголт болохгүй бөгөөд төрийн байгууллагуудыг золголт хийхийг хор

2022-01-19

Санал асуулга

Коронавирусийн Омикрон хувилбарын халдвар орж ирэх эрсдэл өндөр байгаа энэ үед монголчууд Цагаан сарын баяраа тэмдэглэх нь зөв үү? Таны санал...

Үр дүн

Loading ... Loading ...