Хэвлэл, хувийн хэвшил хамтарч “хөл тушсан” тусгай зөвшөөрлүүдтэй заргалдана

2021-11-29 Нийгэм 0

Хувийн хэвшлил, ААН-үүд үйл ажиллагаа явуулахад хамгийн их саад тээг болдог зүйл бол төрийн дарамт, тэр дундаа тусгай зөвшөөрөл нэртэй ганц хуудас цаас байдаг. Түүнийг олж авахын тулд иргэд шат шатны дарга, төрийн байгууллагын үүдийг сахиж, улмаар эндээс авлига, хээл хахуул цэцэглэх үндэс болж байгааг Олон улсын байгууллагууд хэлдэг.

Тэгвэл ирэх оны нэгдүгээр сараас эхлэн zarig.mn видео сайт “Заригийн дугтуй” нэвтрүүлгийг бэлтгэж тусгай зөвшөөрөл дагасан хүнд суртал, авлгын мөрөөр орж ажиллах аж. Ингэхдээ төрөөс хэрэгжүүлж буй хууль, дүрэм, тогтоол, шийдвэр бизнес эрхлэгчдэд ямар хүндрэл, бэрхшээл үүсгэдэг талаарх мэдээллийг нэгтгэн, асуудлын шийдэл, гарцыг нь эрэлхийлэх, хуулийн хэрэглээг бизнес эрхлэгчдэд таниулах, сурталчилах зэрэг төр, хувийн хэвшлийг холбосон мэдээллийн гүүр болж ажиллах гэнэ.

“Заригийн дугтуй 2021”-ийн хүрээнд тэд бизнесийнхнээс дугтуйгаараа дамжуулан, зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл авахад тулгамддаг асуудлуудыг хүлээн авах юм байна.

Уг цуврал контентын өмнө тус сайтын хамт олон “Заригийн дугтуй” эвентийг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр УИХ-ын байнгын хороод, яам, агентлаг, нийслэлийн удирдлагууд, аж ахуйн нэгжийн төлөөлөл бүхий нийт 99 зочинтой зохион байгуулжээ.

Холбоотой мэдээ

Шинээр 3,088 тохиолдол батлагджээ /2022.01.19/

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 3,088 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр ба

2022-01-19

Ч.Болортуяа: Өнөөгийн нөхцөл байдалд хөл хорио тавих шаардлагагүй гэж Засгийн газраас үзсэн

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулан Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халта

2022-01-19

Иргэд Цагаан сарын баярыг гэр гэртээ тэмдэглэж, цахимаар золгохыг Засгийн газраас уриаллаа

Энэ жил сар шинийн баяраар төрийн золголт болохгүй бөгөөд төрийн байгууллагуудыг золголт хийхийг хор

2022-01-19

Санал асуулга

Коронавирусийн Омикрон хувилбарын халдвар орж ирэх эрсдэл өндөр байгаа энэ үед монголчууд Цагаан сарын баяраа тэмдэглэх нь зөв үү? Таны санал...

Үр дүн

Loading ... Loading ...