2019 оноос эхлэн АНУ-аас иргэдийн интернэт банканд халдаж хохирол учруулсан этгээдийг Монголд авчирч, цагдан хорьжээ

2021-12-02 Нийгэм 0

Иргэдийн интернэт банканд удаа дараа халдаж их хэмжээний хохирол учруулсан этгээдийг олж, цагдан хорьжээ.

Тодруулбал, Америкийн нэгдсэн улсаас /АНУ/ Монголд оршин суудаг болон гадаад улсад амьдардаг монгол иргэдийн интернэт банканд удаа дараа хууль бусаар халдаж их хэмжээний хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар татагдсан Монгол Улсын иргэн, 20 настай О гэгч этгээдийг ЭЦА-аас Интерполын шугамаар олон улсад эрэн сурвалжилж байсан бөгөөд өнөөдөр АНУ-ын хууль сахиулах байгууллагаас хүлээн авч цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Уг этгээд нь 2018 онд АНУ-д очсон бөгөөд 2019 оноос эхлэн иргэдийн интернэт банк руу халдаж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт шалгагдаж байв.

Тухайн этгээд нь гадаад улсад амьдардаг байсан тул Эрүүгийн цагдаагийн албанаас олон улсын хэмжээнд эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулсны үр дүнд ийнхүү өнөөдөр уг этгээдийг АНУ-аас Монголд албадан авч иржээ.

Эх сурвалжийн хэлж байгаагаар, уг этгээд нь 100 орчим үйлдлээр иргэдэд нэг тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй бөгөөд АНУ шүүхээс түүнийг олон нийтэд аюултай хакер гэж тооцсон байна.

Холбоотой мэдээ

Шинээр 3,088 тохиолдол батлагджээ /2022.01.19/

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 3,088 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр ба

2022-01-19

Ч.Болортуяа: Өнөөгийн нөхцөл байдалд хөл хорио тавих шаардлагагүй гэж Засгийн газраас үзсэн

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулан Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халта

2022-01-19

Иргэд Цагаан сарын баярыг гэр гэртээ тэмдэглэж, цахимаар золгохыг Засгийн газраас уриаллаа

Энэ жил сар шинийн баяраар төрийн золголт болохгүй бөгөөд төрийн байгууллагуудыг золголт хийхийг хор

2022-01-19

Санал асуулга

Коронавирусийн Омикрон хувилбарын халдвар орж ирэх эрсдэл өндөр байгаа энэ үед монголчууд Цагаан сарын баяраа тэмдэглэх нь зөв үү? Таны санал...

Үр дүн

Loading ... Loading ...