ГХЯ: Монгол охиныг зодсон хоёр хүүхдийг тодорхой хугацаагаар улсын тусгаарлалтад авсан

2021-12-04 Нийгэм 1

БНСУ-ын MBC телевизийн сувгаар энэ оны арванхоёрдугаар сарын 1-ний оройн 20:00 цагт Монгол улсын иргэн, Янгсан хотын Янгсан Боми дунд сургуулийн нэгдүгээр ангийн сурагч охиныг (Монгол улсынхаар долдугаар анги) сургуулийнх нь үе тэнгийн хүүхдүүд 6 цагийн турш зодож, хүчээр архи уулган өрөөнд хорьсон хэргийн тухай мэдээлсэн.

Энэхүү мэдээллийн мөрөөр Гадаад харилцааны яам ажиллаж, хохирогч охины оршин суудаг Янгсан хотын цагдаагийн газар болон түүний ээж С-тэй холбогдлоо. БНСУ-ын Өмнөд Кёнгсан мужийн Янгсан хотын цагдаагийн газрын Эмэгтэйчүүд, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Ким Янг Жунтэй өчигдөр 08:00 цагт холбогдож, нөхцөл байдлыг тодруулжээ.

Тэрбээр “Хэрэг энэ оны долдугаар сарын 3-нд гарсан бөгөөд тус цагдаагийн газарт долдугаар сарын 4-нд бүртгэгдэн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж эхэлжээ. Сэжигтэн дөрвөн хүүхэд байсан бөгөөд хоёр нь хэрэг хүлээх насанд хүрээгүй учир аравдугаар сарын 1-нд хэргийг хаасан. Харин хэрэг хүлээх чадвартай насанд хүрсэн хоёр хүүхдэд холбогдох хэргийг аравдугаар сарын 28-нд прокурорт шилжүүлсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Охиныг зодсон дөрвөн хүүхдийн хоёр нь хэрэг хүлээх насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар ямар нэгэн ял шийтгэл аваагүй. Үлдсэн хоёр нь улсын тусгаарлалтад тодорхой хугацаагаар байхаар болсон. Хохирогч охины ар гэрийнхэн давж заалдахаа мэдэгдсэн” гэлээ.

Гадаад харилцааны яамнаас уг хэрэгтэй холбогдуулан бүхий л шатанд анхаарал хандуулан, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Түүнчлэн ар гэрийнхний зүгээс асуудлыг дэврээх тусам хүүхдийн сэтгэл санаанд улам муугаар нөлөөлж байгаа учир болгоомжтой хандахыг хүслээ.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

  • Ard irgediinhee tuluu gesen uls oron iim l bdag yum bna daa 1 ugeer helbel uls ni hamgaalaltandaa avsan bna sh dee Getel manaih bol zoduulaad huchirhiiluuleed bdsn ch hamgaalaltand avah ni bitgii hel dulii tsarailaad l bj bna Efh medeltenguud

Холбоотой мэдээ

Шинээр 3,088 тохиолдол батлагджээ /2022.01.19/

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 3,088 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр ба

2022-01-19

Ч.Болортуяа: Өнөөгийн нөхцөл байдалд хөл хорио тавих шаардлагагүй гэж Засгийн газраас үзсэн

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулан Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халта

2022-01-19

Иргэд Цагаан сарын баярыг гэр гэртээ тэмдэглэж, цахимаар золгохыг Засгийн газраас уриаллаа

Энэ жил сар шинийн баяраар төрийн золголт болохгүй бөгөөд төрийн байгууллагуудыг золголт хийхийг хор

2022-01-19

Санал асуулга

Коронавирусийн Омикрон хувилбарын халдвар орж ирэх эрсдэл өндөр байгаа энэ үед монголчууд Цагаан сарын баяраа тэмдэглэх нь зөв үү? Таны санал...

Үр дүн

Loading ... Loading ...