Өмнөд Солонгосчуудын 60 хувь нь цөмийн зэвсэгтэй болохыг дэмжжээ

2017-09-09 Нийгэм 0

Gallup Korea судалгааны байгууллага Өмнөд Солонгосын янз бүрийн бүс нутгийн 1,004 насанд хүрэгчээс есдүгээр сарын 5-7-ны хооронд Солонгосын хойгийн аюулгүй байдлын сэдвээр судалгаа авснаа өнөөдөр танилцуулжээ.

Судалгааны үр дүн нэмэх, хасах 3.1 хувийн хэлбэлзэлтэй, 95 хувийн итгэлцлийн түвшинтэй хийгдсэн байна. Ингэхэд судалгаанд оролцогсдын 60 орчим хувь нь Өмнөд Солонгосыг өөрийн цөмийн зэвсэгтэй болохыг дэмжжээ. Мөн 65 хувь нь засгийн газраа цөмийн туршилтын хариуд Хойд Солонгост үзүүлдэг бүх тусламжаа зогсоох хэрэгтэй гэж хариулсан байна.

Пёньянд АНУ түрүүлж цохилт өгөх хэрэгтэй эсэхийг асуухад 60 хувь нь эсэргүүцжээ.

Солонгосын хойгт дайн гарах магадлалыг 58 хувь нь үгүйсгэж, 37 хувь нь дэмжсэн байна. Хойд Солонгосын зургаа дахь цөмийн зэвсгийн туршилт Солонгосын хойгийн тайван байдлыг алдагдуулсан гэж 76 хувь нь үзсэн бол 20 хувь нь айх аюул биш гэж хариулжээ.

Эх сурвалж: Korea Times

Холбоотой мэдээ

50.000, 100.000-ын дэвсгэрт инфляци, мөнгөний ханшид нөлөөлөхгүй

Монголбанкнаас 50 000-ын дэвсгэрт гаргах талаар судалгаа хийж буй талаар бид мэдээлж байсан. Том дэв

2021-10-22

Хэнтий аймагт эхнэр, хүүхдээ гэртэй нь шатаахыг завджээ

Эхнэр, хүүхдээ унтаж байх хойгуур санаатайгаар гал тавьж, амь насыг нь хохироохыг завдсан хэрэг Хэнт

2021-10-22

ХХААХҮЯ: 1 литр сүү тутамд 500 төгрөгийн мөнгөн урамшуулал олгож байна

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 130 дугаар тогтоолоор малчид, фермерүүдээс нийлүүлж буй 1 литр

2021-10-22

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...