Сайн контентийг хэрхэн бүтээх вэ? сургалт боллоо

2017-09-11 Нийгэм 0

“Контент маркетингийг хэрхэн амжилттай бүтээх вэ?” сэдвийн дор өргөн хүрээтэй сургалт болж өндөрлөлөө. Уг сургалтыг “Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо” ТББ, “JCI централ” байгууллагууд хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулсан бөгөөд сэтгүүлч, маркетингийн залууст зориулжээ.

Цаг үе өөрчлөгдөхийн хэрээр маркетинг, сурталчилгааны уламжлалт хэлбэр ард хоцрогдож, шинэ маркетингийн төрлүүд эрчимтэй хөгжиж, хүлээн авагч иргэд ч түүнийг хүсэх болсныг энэ удаагийн сургалтыг удирдан зохион байгуулсан “Контент маркетинг” ХХК-ийн захирал Д.Гэрэлт-Од онцлож байлаа.
Энэ цагт маркетинг хэрхэн өөрчлөгдөж буй талаар болоод маркетингийн сайн, муу жишээ дурьдан сонирхолтой хэлбэрээр итгэл тавьсаныг оролцогчид ихээр сайшаав. Хэрвээ сайн контент бүтээж чадвал маркетинг хийх шаардлагагүй, харин муу контент нь хичнээн маркетинг хийгээд хэрэглэгчдэд хүрдэггүйг энэ удаад онцлосон юм.

Эерэг өөрчлөлт, хандлагыг бүтээх, түгээх чиглэлээр хоёр байгууллага түншлэлийн гэрээтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд 14 хоног тутамд сургалт зохион байгуулах юм. Дараагийн сургалт энэ сарын сүүлээр Нийслэлийн төв номын санд зохион байгуулагдах ба “Зөрчлийн тухай хуулийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хамаарах” сэдвээр зөвлөгөө сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ. Сургалтанд МҮСХНХ-ний 120 сэтгүүлч хамрагдах юм.

Холбоотой мэдээ

МСНЭ-ээс сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаанд дахин саад учруулахгүй байхыг шаардав

Төв талбайд болж буй үйл сурвалжлахаар очсон сэтгүүлчдийн биед цагдаагийн алба хаагчид халдаж буй би

2021-05-06

Цагдаагийн алба хаагч сэтгүүлчийн биед халджээ

Цагдаагийн алба хаагч ажлаа хийж байсан сэтгүүлчдийн биед нь халджээ. Тодруулбал, Бүх нийтийн бэл

2021-05-06

Манай Улсын иргэн бүрд өдөрт 3 ширхэг янжуур тамхи ногдож байна

2018 оны судалгаагаар манай улсын 15-64 насны дөрвөн хүн тутмын нэг нь буюу нийт хүн амын 27 хув

2021-05-06

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт