Долоо хоногийн өрнийн зурхай 2021.XII.27-2022.I.02

2021-12-27 Дэд онцлох 0

Amjilt.news 2021 оны хамгийн сүүлчийн долоо хоногийн өрнийн зурхайг хүргэж байна.

Хонь

Долоо хоногийн эхээр таны бусадтай харилцах харилцаа холбоо ихээхэн төвөгтэй байх хандлагатай байна. Шууд бодлогогүй уурлаж, гомдлохоосоо өмнө яагаад сэтгэл санаа тань хурц ширүүн байгааг өөрөөсөө хайгаад үзээрэй. Таньд суралцах зүйлс их байна. Энэ үед таны далд ухамсар, мэдрэхүй улам их эрчимжиж байна. Тиймээс аль болох бясалгал хийж, тайван байхыг хичээгээрэй.

Үхэр

Бархасбадь гаригийн нөлөөллөөр та бусадтай хэрхэн харилцахаас шалтгаалах урт хугацааны аялал эхлэж байна. Та энэ хугацаанд цөөхөн ч гэсэн бат бөх нөхөрлөлтэй учрах болно. Гэсэн хэдий ч 2022 онд тав тухтай бүсээсээ гарахыг хичээ. Сүлжээ, хамтын ажиллагаа, нийгмийн оролцоо нь таны амьдралд илүү элбэг дэлбэг байдлыг татах арга зам юм. Тиймээс эхлээд хэцүү мэт санагдах зүйлс тохиолдсон ч таны алсын хараатай нийцэж байгаа хүмүүсийг хажуудаа байлгаж эхлээрэй.

Ихэр

Таныг гариг эрхэс ивээх болно. Гэхдээ хөдөлмөрлөж байж ивээлд нь багтах юм. Та албан тушаал ахих, их хэмжээний орлого олох магадлал өндөр байна. Ирэх ондоо улам амжилттай байхын тулд мастер төлөвлөгөө боловсруулаарай гэж зөвлөе.

Мэлхий

Энэ долоо хоног таны хувьд амжилт, ялагдалыг хослуулсан адал явдалтай мөч байх болно. Мөнгө сайн олох боловч санхүүгээ сайтар нягтлахыг зөвлөж байна. Гэрээ хэлэлцээр амжилт дагуулах боловч энэ нь таны хүч хөдөлмөр, хандлагаас шалтгаалах болно.

Арслан

Долоо хоногийн эхээр тэмцэл өрнөж магадгүй. Боломжтой бол долоо хоногийн дундуур хэсэг хугацаанд амарч,төлөвлөгөө боловсруулалт хийж, нөхцөр байдлыг сайтар тунгаа. Бархасбадь гариг таны секс, дотно харилцааг ивээж, таны амьдралыг илүү баялаг болгох гэж байна. Хэрэв та хамтрагчтай бол энэ нөлөө та хоёрыг ойртуулна. Хэрэв та ганц бие бол маш гүн гүнзгий, сэтгэлийн төвшний хэн нэгэнтэй нийлэх хэрэгцээг гэнэт мэдэрч эхлэх болно.

Охин

Энэ долоо хоног таны мөрдөгч занг нэмэгдүүлнэ. Асуудлын гол чанарыг хайж эрэлхийлэх ба хариултыг нь олно. Ганц бие бол насны ханиа олох магадлал өндөр. Хэрвээ ажил хэргийн тал дээр хамтрагч хайж байгаа бол түүнийг олно. Хамгийн гол нь түргэн аашлалгүй хүлээцтэй байгаарай.

Жинлүүр

Долоо хоногийн эхээр сэтгэл мэдрэмж урьд урьдынхаасаа хүчтэй байна. Өнгөрсөнөө ардаа үлдээж сур. Юунаас ч зүүгдэх хэрэггүй. Ажлын талбар дээр амжилт олох тул оюун санаагаа цэгцлээрэй. Та амжилт олох болно.

Хилэнц

Та ирээдүйг чинь өөрчлөх чухал мэдээ хүлээн авна. Хэрвээ та төлөвлөгөөтэй байж сурвал алдар сууг олж авах нь гарцаагүй. Ирэх саруудад чухал хэн нэгэнтэй учрах эсвэл шинэ ажилд орж магадгүй. Аль болох хүлээцтэй байж, хийж байгаа зүйлээсээ таашаал авахыг эрмэлзээрэй.

Нум

Та маш олон талаар өсч дэвжинэ. Гэхдээ муу зүйлд уруу татагдахаас болгоомжил. Та аль нь зөв, аль нь буруу гэдгийг зүрх сэтгэлдээ мэдрэх болно. Хамаг хичээл зүтгэлээ зөв зарцуул. Мөн гэр бүлдээ цаг зав гаргаагай.

Матар

Амьдрал тань маш хурдацтай өрнөж байна. Өнгөрсөн үеийн сэтгэлийн шарх сэдэрч магадгүй. Үүнээс сайтар тэмц. Мэдрэмжээ нуугаад байлгүй, таныг ойлгодог хүмүүстэй цагийг өнгөрөө. Өөрийгөө илэрхийлж сур.

Хумх

Энэ хугацаанд өөрийн хүссэн зүйлсээ гариг эрхэсээс хүсээрэй. Мөнгө, хайр сэтгэл, ажлын амжилт хүсэх нь зөв. Мөн өөрийн үнэ цэнээ алдалгүй, итгэлтэй бай. Эмэгтэйчүүд нь улам үзэсгэлэнтэй байж, эрчүүд нь хүчирхэг байх болно.

Загас

Та ирээдүйдээ улам итгэлтэй байх болно. Өөдрөг байснаар амжилт олж, хамгийн өндөр түвшинд хүрэх болно. Гэхдээ долоо хоногийн дундуур амралт авч, сайхан аялаарай. Хайртай хүмүүсдээ цаг зав гаргаснаар амжилтад хүрнэ.

Холбоотой мэдээ

Шинээр 3,088 тохиолдол батлагджээ /2022.01.19/

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 3,088 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр ба

2022-01-19

Ч.Болортуяа: Өнөөгийн нөхцөл байдалд хөл хорио тавих шаардлагагүй гэж Засгийн газраас үзсэн

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулан Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халта

2022-01-19

Иргэд Цагаан сарын баярыг гэр гэртээ тэмдэглэж, цахимаар золгохыг Засгийн газраас уриаллаа

Энэ жил сар шинийн баяраар төрийн золголт болохгүй бөгөөд төрийн байгууллагуудыг золголт хийхийг хор

2022-01-19

Санал асуулга

Коронавирусийн Омикрон хувилбарын халдвар орж ирэх эрсдэл өндөр байгаа энэ үед монголчууд Цагаан сарын баяраа тэмдэглэх нь зөв үү? Таны санал...

Үр дүн

Loading ... Loading ...