Ц.Билэгсайхан: Энхийг сахиулагчдаас 10, Бангкок, Туркээс ирсэн тус бүр нэг иргэнээс Омикрон хувилбар илэрсэн

2022-01-07 Дэд онцлох 0

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр “Манай улсад коронавирусийн Омикрон хувилбар зөөвөрлөгдөн батлагдсан” гэдгийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгсайхан хэллээ.

Тэрбээр “Хувилбарын тандалтын мэдээллээр, ХӨСҮТ болон ДЭМБ нь Австралийн сангийн дэмжлэгтэйгээр вирусийн бүрэн геномын дараалал тогтоох технологийг 2021 оны арванхоёрдугаар сард бүрэн нутагшуулсан. Хувилбарын тандалтын шинжилгээг бид PCR, NGS шинжилгээгээр хийдэг.

ДЭМБ-аас Омикрон хувилбарын сэжигтэй болон магадлалтай, батлагдсан тохиолдол гэж ангилж байгаа.

Сэжигтэй гэдэг нь ойрын хавьтлууд магадлалтай гэдэг нь РCR-ын шинжилгээгээр S генийн алдагдалтай сорьцыг хийдэг.

Тэгвэл вирусийн геномыг тогтоох шинжилгээгээр манай улсад нийт 12 сорьцод Омикрон хувилбар батлагдлаа. Тус сорьцууд Энхийг сахиулагчдаас 10 сорьц, Истанбул – Улаанбаатарын нислэгээс 1, Бангкок-Улаанбаатарын нислэгээр ирсэн нэг иргэнээс тус тус илэрсэн.

NGS-ээр баталгаажуулах энэ шинжилгээг олон сорьцоос түүвэрлэж цөөн тооны сорьцод хийдэг. Мөн дотоодын халдвар болон бусад нислэгүүдээр зөөвөрлөгдөж ирсэн Омикроны сэжигтэй тохиолдлуудыг дараагийн шинжилгээнүүдийг төлөвлөж байна. NGS-ийн технологиор шинжилгээ хийхэд 7-10 хоног шаардагддаг” хэмээн ярив.

Мөн “Бид өнгөрсөн оны 10,11, 12 дугаар сард түүвэрлэн авсан 100 гаруй сорьцыг Япон улс руу явуулсан. Бид аргачлалаа баталгаажуулах зорилгоор тухайн сорьцуудыг илгээсэн.

Өмнөх альфа, дельта хувилбарын үед ч энэ сорьцуудыг илгээж баталгаажуулж байсан” гэдгийг нэмж хэллээ.

Холбоотой мэдээ

Шинийн нэгний өглөө мөрөө гаргахын учир

МҮ-ний ШУА-ийн академич, МУ-ын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Л.Тэрбиш: Цагаан сарын шинийн

2022-02-01

Шинээр 1,196 хүн халдвар авсан нь PCR-аар батлагдаж, дөрвөн иргэн нас баржээ /2022.02.01/

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 1,196 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр ба

2022-02-01

Эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нэр бүхий хүмүүс төрийн дээд цол, одон, медаль хүртэв

XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий

2022-01-28

Санал асуулга

Коронавирусийн Омикрон хувилбарын халдвар орж ирэх эрсдэл өндөр байгаа энэ үед монголчууд Цагаан сарын баяраа тэмдэглэх нь зөв үү? Таны санал...

Үр дүн

Loading ... Loading ...