Сарны сүүдэртэй талаас олдсон нууцлаг биетийн учир тайлагджээ

2022-01-10 Дэлхийд 0

Өнгөрсөн оны сүүлээр Хятадын саран дээр ажиллаж буй робот станц нэгэн нууцлаг биетийн зургийг алсаас буулгаснаа дэлхийд ирүүлж байв.

Сарны Вон Карман нэртэй аварга том тогоон дотор ажиллаж байхдаа Yutu-2 станц тэнгэрийн хаяанд орших уг онцгой содон биетийг илрүүлсэн юм. Нууцлаг биетийн дэргэд хүрч, юу болохыг нь мэдэхэд 2-3 сарын хугацаа орохыг Хятадын тал тухайн үед мэдээлж байжээ.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Yutu-2 станц уг нууцлаг биетийн дэргэд хүрч, гэрэл зургийг нь дэлхий рүү илгээсэн байна. Зургаас үзвэл энэ нь тогооны ирмэг дээр байрласан том хад байжээ.

Хятадын сансар судлалын төвийнхөн уг хадыг “Чулуун туулай” гэж албан бусаар өхөөрдөн нэрлэсэн байна.

Алсаас уг хад нь тэгш өнцөгт хэлбэртэй харагдаж байсан тул тухайн үед “нууцлаг байшин” гэж нэрлэж байжээ. Харин дэргэд нь очоод харахад үнэхээр хярсан туулай мэт хэлбэртэй юм байна.

Хятадын Chang’e-4 хөтөлбөрийн хүрээнд Yutu-2 станц 2019 онд сарны гадарга дээр буусан бөгөөд дэлхийн зүгээс ил харагддаггүй сүүдэртэй талд нь хүний зохион бүтээсэн техник хүрсэн анхны тохиолдол болж байв.

Холбоотой мэдээ

Дэлхий нийт Тонга арлаас ирэх мэдээг сэтгэл түгшин хүлээж байна

Бямба гарагт болсон галт уулын дэлбэрэлтийн дараа Номхон далайн өмнөд хэсэгт орших Тонга арал улс га

2022-01-18

Өвлийн олимпын наадам эхлэхэд хэдхэн хоног дутуу байхад Бээжин хотод Омикроны халдвар дэгдэв

Ирэх сард өвлийн олимпын наадам зохион байгуулах гэж байгаа Бээжин хотод Бямба гарагт коронавирусийн

2022-01-17

Сарны сүүдэртэй талаас олдсон нууцлаг биетийн учир тайлагджээ

Өнгөрсөн оны сүүлээр Хятадын саран дээр ажиллаж буй робот станц нэгэн нууцлаг биетийн зургийг алсаас

2022-01-10

Санал асуулга

Коронавирусийн Омикрон хувилбарын халдвар орж ирэх эрсдэл өндөр байгаа энэ үед монголчууд Цагаан сарын баяраа тэмдэглэх нь зөв үү? Таны санал...

Үр дүн

Loading ... Loading ...