Сүүлийн хоногт улсын хэмжээнд 1,208 иргэн коронавирусийн халдвараар өвчилжээ /2022.01.11/

2022-01-11 Нийгэм 0

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 1,208 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 397,664 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын 36 нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 1,172 нь дотоодын халдвар байна.

Дотоодын халдварыг задалж танилцуулбал,

842 нь Улаанбаатар хотод,
330 нь орон нутагт бүртгэгджээ.

Мөн хугацаанд коронавируст халдварын эндэгдэл бүртгэгдээгүй сайн мэдээ байна.

Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 2,001 хүн эндээд буй. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 4,483 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 11,259 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

Хөнгөн-1,191
Хүндэвтэр – 2,669
Хүнд-590
Маш хүнд-33 хүн байна.

Холбоотой мэдээ

Шинийн нэгний өглөө мөрөө гаргахын учир

МҮ-ний ШУА-ийн академич, МУ-ын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Л.Тэрбиш: Цагаан сарын шинийн

2022-02-01

Нэвтрүүлэгч Ш.Бямбацогт агсны гэр бүлд гурван өрөө байр бэлэглэхээр болжээ

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Ш.Бямбацогт агсны ар гэрийнхэнд хотын захиргаанаа

2022-02-01

Хөгжлийн Банкнаас зээл авсан бүх ЗЭЭЛДЭГЧ

Монгол Улсын Хөгжлийн Банкны 25 найдваргүй зээлдэгчийн мэдээллийг өмнө танилцуулсан. Өнөөдөр тус бан

2022-02-01

Санал асуулга

Коронавирусийн Омикрон хувилбарын халдвар орж ирэх эрсдэл өндөр байгаа энэ үед монголчууд Цагаан сарын баяраа тэмдэглэх нь зөв үү? Таны санал...

Үр дүн

Loading ... Loading ...