УОК: Цагаан сараар халдварын оргил үе таарч байгаа учир гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэнэ үү

2022-01-11 Дэд онцлох 1

Омикрон хувилбарын тархалт дотоодод бүртгэгдсэнтэй холбогдуулан УОК-оос мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү хатуу хөл хорио, хязгаарлалт тавихгүй гэдгийг онцлон хэлсэн юм. Тэрбээр сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.

-Халдварын тохиолдлын тоо нэмэгдвэл өвчилсөн иргэдийг хүнд, хөнгөнөөр нь эрэмбэлэх үү. Ямар зохион байгуулалтаар ажиллах вэ? Вакцины нөөц хэр байна вэ? Хоногт хэдэн хүнийг хамруулах боломж байгаа вэ?

-Вакцинжуулалтын тухайд хангалттай олон цэг ажиллаж байгаа. Манай улсад 2.8 сая тун вакцины нөөц байна. Хүүхдүүдийн вакциныг манай холбогдох байгууллагууд судалж байгаа.

Дельта давалгааны үед эмнэлгийн ачаалал маш их нэмэгдсэн. Тиймээс өмнөх туршлага байгаа учир эмнэлгүүд зохион байгуулалт хийгээд явна.

Гол нь вакцины бүрэн болон нэмэлт тунд хамрагдсан, өвдөөд эдгэрсний дараа вакцинд хамрагдсан хүмүүс Омикрон хувилбараар хөнгөн өвчилж байгаа судалгаа бий. Тиймээс эдгээр иргэд гэрээр эмчлэгдэх боломжтой.

-Цагаан сараар хөл хорио тогтоохгүй бол илүү их хохирол амсах вий гэдэг болгоомжлол иргэдэд байгаа. Үүнтэй холбоотой ямар зохицуулалт хийх вэ? Мөн тусгаарлалтын байруудад хариуцлага алдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох тухай асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн үү?

-2021 оны тавдугаар сараас хойш ямар нэгэн хатуу хөл хорио тогтоогоогүй. Хатуу хөл хорио бол вакцин хийгдээгүй байх үед авч байсан арга хэмжээ.

Цагаан сарын үеэр халдварын оргил үе таарч байгаа. Цагаан сараар төрийн золголт хийхгүй, айл өрхүүд гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглээрэй гэдэг зөвлөмжийг УОК-оос өгсөн.

Алдаа дутагдал гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудлыг өнөөдрийн хурлаар ярьсан. Гэхдээ шийдвэр эцэслэн гарсны дараа тодорхой хариулт өгөх нь зөв байх.

  • Цомхон тэмдэглэнэ гэж яадн халдвар тархаж том жижиггүй бүгд гэртээ халуурч хэвтэх бусуу халдварыг хумиж чадахгүй арчаагүй юм бэ УОК ЭМЯ татан буугдаад зайлаад өг хөл хориоч 18.0-20.0 мянган хүн халдвар авна гээд хээв нэг доог тохуу хийж бна  хүний зовлонгоор цадах болоогүй юу УОК улс эх оронд нь байглийн гамшиг цар тахалд нэрвэгдвэл онц байдал зарлаж шуурхай арга хэмжээ авдаг болохоос хохь нь гээд зогсож бдг комис манай монголоос өөр хаач бхгүй ядаж эрээний туршлага судал маш богино хугацаанд хумиж чадсан хоолны сав улсаар тэжээлгэсэн мал

Холбоотой мэдээ

Шинийн нэгний өглөө мөрөө гаргахын учир

МҮ-ний ШУА-ийн академич, МУ-ын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Л.Тэрбиш: Цагаан сарын шинийн

2022-02-01

Шинээр 1,196 хүн халдвар авсан нь PCR-аар батлагдаж, дөрвөн иргэн нас баржээ /2022.02.01/

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 1,196 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр ба

2022-02-01

Эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нэр бүхий хүмүүс төрийн дээд цол, одон, медаль хүртэв

XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий

2022-01-28

Санал асуулга

Коронавирусийн Омикрон хувилбарын халдвар орж ирэх эрсдэл өндөр байгаа энэ үед монголчууд Цагаан сарын баяраа тэмдэглэх нь зөв үү? Таны санал...

Үр дүн

Loading ... Loading ...