Өвлийн олимпын наадам эхлэхэд хэдхэн хоног дутуу байхад Бээжин хотод Омикроны халдвар дэгдэв

2022-01-17 Дэд онцлох 0

Ирэх сард өвлийн олимпын наадам зохион байгуулах гэж байгаа Бээжин хотод Бямба гарагт коронавирусийн Омикрон хувилбараар халдварласан анхны тохиолдол бүртгэгджээ.

Шинэ тохиолдол илэрсний дараа өвчтөний сүүлийн өдрүүдэд байсан газруудаас 13,000 гаруй хүнийг шинжилгээнд хамруулж, амьдардаг орон сууцны хороолол, ажлын байрыг нь битүүмжилсэн байна.

Омикроны халдвар тээгч нь Бээжин хотын баруун хойд хэсгийн Хайдян дүүрэгт суудаг, сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд хотоосоо гараагүй хүн байжээ.

20 сая оршин суугчтай Бээжин хотод хөл хорионы хатуу дэглэм тогтоохоор төлөвлөж байгааг төрийн төв хэвлэл Даваа гарагт мэдээлсэн байна.

Өнөөдрийн байдлаар тус хотыг Тяньжин хоттой холбодог бүх зам хаалттай байгаа. Бээжингээс 150 км зайтай оршдог Тяньжин хот сүүлийн өдрүүдэд Хятадын цар тахлын төв болоод байгаа юм.

Өнөөдөр мэдээлснээр сүүлийн 24 цагийн хугацаанд Бээжинд нэмж халдварын тохиолдол илрээгүй бол Тяньжинд 80 тохиолдол нэмэгджээ.

Бээжингийн эрх баригчид хоёрдугаар сарын 4-нд эхлэх өвлийн олимпын наадамд оролцогчдыг бүрэн тусгаарласан вакуум орчин үүсгээд байгаа.

Нэгдүгээр сарын 22-ноос эхлэн Хятадын бусад хэсгээс Бээжинд ирж буй хүмүүсээс 72 цагийн дотор өгсөн PCR шинжилгээний сөрөг хариу шаардахаар болсныг орон нутгийн хэвлэл өчигдөр мэдээлжээ.

Сар шинийн баярын үеэр орон нутагт зорчихгүй байхыг хотын захиргаа оршин суугчдадаа уриалж эхэлсэн байна.

Холбоотой мэдээ

Шинийн нэгний өглөө мөрөө гаргахын учир

МҮ-ний ШУА-ийн академич, МУ-ын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Л.Тэрбиш: Цагаан сарын шинийн

2022-02-01

Шинээр 1,196 хүн халдвар авсан нь PCR-аар батлагдаж, дөрвөн иргэн нас баржээ /2022.02.01/

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 1,196 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр ба

2022-02-01

Эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нэр бүхий хүмүүс төрийн дээд цол, одон, медаль хүртэв

XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий

2022-01-28

Санал асуулга

Коронавирусийн Омикрон хувилбарын халдвар орж ирэх эрсдэл өндөр байгаа энэ үед монголчууд Цагаан сарын баяраа тэмдэглэх нь зөв үү? Таны санал...

Үр дүн

Loading ... Loading ...