Ж.Одонцэцэг: Онош нь олдохгүй өвчин гэх байхгүй

2020-12-22 Ярилцлага 0

-Танд өвчнөө ялан дийлэх увдис бий-

“Анагаах ухаан хүчин мөхөсдөх өвчин гэж бий. Онош нь олдохгүй шаналж байгаа, эсвэл эмчилгээгүй гэж сонссон ч эдгэрэх итгэл найдвар тэр хүнд бий” гэсэн сэтгэлээр Ж.Одонцэцэг өвчтөнөө хүлээн авдаг гэлээ.

Түүнийг ирсэн өвчтөнөө оношилон эмчилж байгаа нь анагаах талаасаа эмч, домч гэж томьёолох, эсвэл тухайн өвчтөнөө эмчлэнгээ сэтгэл зүйтэй нь ярилцаж, болох зүйлийг хэлж, шалтаг шалтгаанаас нь салгаж, ажил үйлс нь өөдрөг бүтээмжээр дүүрэн байлгаж сайн сайхныг цогцлоон бий болгож байгааг нь ажихад шашны хувьд хутагт бөө ч гэлтэй юм шиг.

Эл бүгдийг хослуулан эмчилгээгээ хийж, ирсэн хүндээ зөв амьдралын болоод эрүүл энх байх, байгаль эхээ хүндлэн дээдлэхийн утга учир зэрэг гурван зүйлийн нарийн шүтэлцээ нийлж түмэн олны амар амгалан байхын үндэс суурь тавигдаж байгаа аж.

Тиймээс энэ бүхнийг байгаль эхийн агуу их хүч увидасаас хүртэн, Ж.Одонцэцэгийг зорин очих итгэл найдвар өвөртлөн буй хэн нэгэнд тус болох ч юм билүү хэмээн сэтгэж түүний ярилцлагыг сийрүүлэв.

Түүнд үе мөчний өвчнөөс гадна мэдрэлээс үүдэлтэй онош нь олдохгүй, мөн зүрх судас, ходоод дотор таван цулын гэх мэт бүхий л  өвчтэй хүмүүс ихээр ханддаг бөгөөд эдгэрсэн тохиолдол цөөнгүй гэв.

Миний үеэл онош нь олдохгүй үе мөчний өвчин тусаад жил гаруйн хугацааг туулж байна. Эмнэлгээс эмнэлэг хэсэж явсаар ижил онош сонсдог түүн шиг хүмүүс олон байна. Эцэстээ лам, бөө гээд анагаах ухаанаас “илүү” зүйл эрж хайж явсаар эдгээж чадна гэж хэлдэг “тань шиг” хүмүүстэй таарах нь цөөнгүй юм. Эхлээд та өөрийгөө танилцуулахгүй юу? Эмч үү?

-Хүнийг оношилж, эмчилэн эдгээж байгааг нь харвал “эмч” гэж хэлж болох юм. Зарим нь ч “та эмч үү” гэж асуудаг. Нөгөө талаасаа харахад тухайн өвчтөний өвчнөөс гадна сэтгэл санаа болоод сүнсэн биеийн доройдсон байдлын шалтаг шалтгааныг нь давхар хэлж, үүнийг нэг талаараа шашин талаас нь харвал засал хийж өгч байна  гэсэн үг юм. Мэдээж энэ бүгдийг махан биеэр нь дамжуулж л хийж байгаа.

Би Завхан аймгийн Шилүүстэй сумын уугуул хүн байгаа юм. Өнгөрөгч 10 гаруй жилийн хугацаагаа нягтлан бодож үзэхэд түмэн олонд хүртээж буй одоогийн үйл бүхнээ өөрийн бие сэтгэлээр туулан мэдэрч, өөрийгөө эрүүл, сэтгэл оюунаа амгалан байлгах, сэтгэлээс үүдэлтэй муу хүсэл шуналд хязгаар тавих, өөрийгөө сонсох, чухам юунаас үүдэж бие өвдөж, ажил үйлсийн бүтээмж буурдгыг гэх мэтийн шалтгаануудыг бодитоор тууллаа.

Бусдыг эмчлэх тал дээр бол сүүлийн дөрвөн жилийн хугацаанд зайнаас болоод хүрэлцэх эрхтнээрээ эмчилгээгээ хийж байна.

Анагаах ухаан хөгжиж, хүний бие организмыг эмчлэх нарийн арга ухаантай болсон. Гэвч, хүний бие болон сэтгэлийг засна гэдэг бол эмчилгээний бас нэг л төрөл гэж ойлгож, хэрэглэдэг. Өөрийнхөө энэ эмчилгээний аргачлалыг бие болон сэтгэлээрээ туулж мэдэрсний үр шимээр түмэн байгаль эхээс заяасан увдист мутраараа тэтгэж яваа хүн гэж өөрийгөө тодорхойлдог.

Ямарваа нэг өвчин хүний бие дотор бий. Эм тариа хэрэглэхгүйгээр эмчлэх гэвэл хүлээн авах, итгэх үнэмших талаасаа хэцүү юм.

-Гэхдээ үр дүнг үгүйсгэхэд хэцүү шүү дээ. Шаардлагатай тохиолдолд алсын зайнаас, эсвэл хүрэлцэх эрхтэнээр дамжуулан аливаа өвчнийг эдгээх боломжтой. Хүн бид байгаль эхээс төрсөн, буцаад газрын хэвлийдээ шингэх тавилантай. Байгалаас тусдаа нэг ч зүйл гэж үгүй.

Байгаль өөрөө аугаа их хүчтэй, бид бүгд үүний өмнө хүчин мөхөс. Мөн байгаль өөрөө нүдэнд үл үзэгдэх маш их туяа, хүч ялгаруулж байдаг. Тэгвэл надад цаанаасаа энэ байгалийн анагаах, шидтэй увидасын хүч хүүхэд байхаас минь заяагдсан.

Үүнийгээ мэдэрснээр энэ бүхнийг буюу хүн байгалийн шүтэлцээг судалж, эмгүйгээр эд эсийг нөхөн төлжүүлж, эмгүйгээр мах бодийг эдгээж, дийлэнхдээ үр дүнгээ өгч байгаад баяртай байдаг.

Жишээ хэлж болох уу?

-Олныг дурдаж чадна. Санаанд ойр байгаа нь гэвэл хорт хавдрынхаа эцсийн шатанд орсон эмэгтэй над дээр ирж байсан юм. Хоёр гар нь татчихсан, баруун болон зүүн талынх нь хөл үеэрээ махийгаад, ам нь ямар нэгэн хөдөлгөөн хийхэд асар их хүндрэлтэй болчихсон өвчтөн байсан. Мэдрэлээс судал дарагдсан, цусны судас нарийссан, аарцаг нурууны гэмтлээс үүдэж мэдрэлийн судлын дарагдалд ороод 15-20 жил эсвэл 5-10 жил болчих хүмүүс ч ирж байна.

Ийм өвчтэй хүмүүс өөрийгөө цаашид амьдрах найдваргүй, ажлын чадамжгүй болсон гэдэгтэй бүрэн дүүрэн эвлэрсэн байдаг. “Танитай таараагүй бол, би өдийд…” гээд л нулимс унагах өвчтөн цөөнгүй. Би эдгээр өвчтөнүүддээ хандан хэлэхдээ “Зориод ирсэн танд баярлалаа, учрах ёстой болоод л уулзаж байна” гэж хэлдэг.

Хэрэв тийм биш бол бид өөр, өөрийнхөө цаг хугацаанд зөрөөд л өнгөрөх байсан. Өвчин биеийг дордуулж байгаа нь бодит байдлаас гадна сэтгэл санааны асар их дарамт өгч байгаа нь тодорхой.

Гэхдээ, тэр эмэгтэйг би байгалийн өгөгдлөөр, далд увдисаараа эмчилсэн. Надаар эмчлүүлсэн эхний өдрөөсөө тайван унтдаг болж, өвдөлт нь намдаж эхэлсэн. Улмаар 10 хоногийн дараанаас бие нь мэдэгдэхүйц сайжирч, цаашдын курс эмчилгээгээрээ эдгэрээд одоо эрүүл саруул сайхан амьдарч байгаа.

Дээрх эмчилгээг товчхон дэлгэрүүлж ярихад, тухайн хүний маань биед гарч байгаа өөрчлөлт нарийндаа бол сүнслэг бие нь махан биенээсээ гарчихсан байдаг. Бидний ярьдаг хар хэллэгэээр бол сүнс нь зайлчихсан байдаг байх нь. Үүнийг тогтоон махан биеийг эрүүлжүүлж бие сэтгэлийн амар амгаланг бий болгож өгнө. Ер нь сүнслэг бие махан биенээс гарч одно гэдэг нь аливаа өвчин болоод сэтгэл санаа хямарч, ажил үйлс доройтох, өвдөх  гэх мэт муу бүхний эхлэлийн хамгийн том шалтгаан болдог доо.

Өөр нэг жишээ бол зорин ирж эмчлүүлсэн саажилттай, алхаж чаддаггүй дөрвөн настай хүүхэд хөлд орж эдгэрсэн гайхалтай үйл явдал бий. Анх ааваараа тэврүүлж орж ирж байсан хүүхэд төд удалгүй хоёр хөл дээрээ гүйсээр орж ирсэн. Энэ мэтээр эмчилгээнийхээ үр дүнг бодитоор харахаас гадна асар их жаргал мэдэрдэг.

Ер нь сүүлийн үед мэдрэлээс үүдэлтэй онош нь тогтоогдохгүй маш олон төрлийн өвчинтэй хүмүүс ирж байгаа. Дийлэнх нь нуруу дагасан мэдрэлийн судас дарагдах байдаг. Мөн хавдар болон үе мөчний, саажилт зэрэг өвчнүүд байна. Мөн зүрх судас, түүний нарийсал. Энэ өвчний насжилт харьцангуй залуу хүмүүст илэрч байна.

Цусны эргэлтийн гол эрхтэн нь зүрх шүү дээ. Зүрх судасны өвчлөлийн гол шалтгаануудад мэдрэл сэтгэхүйн дарамт, сэтгэлийн хөдөлгөөн, цочрол стресс, удамшил, хоол тэжээлийн онцлог, элдэв хорт зуршил, ажил мэргэжлийн онцлог, хөдөлгөөний дутагдал зэрэг олон шалтгаант хүчин зүйлс нөлөөлдөг. Хүн өөрийнхөө биеийг гаргуунд гаргаж болохгүй. Цаг тулсан үед хэчнээн мөнгөтэй байгаад ч амиа аварч чадахгүй хатуу хувь тохиол бидний амьдралд байдаг. Ийм учраас нас залуугаасаа биеийн эрүүлийг сахин хамгаалж дадах хэрэгтэй.

Мэдээж аль ч шалтгаанаар ирсэн шаардлагатай эмчилгээг хийж, хүнд хөнгөн аль нь ч бай хөл дээр нь босгож сэтгэл дүүрэн алхах боломжийг л бүрдүүлж өгөх нь хамгийн чухал.

Тэгээд анагаах ухааныг яах вэ?

-Би шашинлаг талаас нь тайлбарлах гэж оролдьё л доо. Бие махбодь нь хорт хавдраар эсвэл өөр нэг өвчин авч гэж төсөөлье. Энэ бол биед л хамаатай асуудал юм. Харин дотор нь сүнслэг бие гэж бий. Тэр сүнслэг бие явах болоогүй бол эдгэрэх л ёстой. Тэгдэг ч юм. Жишээ нь, над дээр ирсэн нэг өвчтөний сүнслэг бие явах болсон бол тэрийг нь хэлнэ, болоогүй бол анагаах ухаааны бус өөрийн авьяас чадвараар эдгээнэ гэсэн үг юм л даа. Энэ нь дээр хэлсэнчлэн байгаль эхийн увидас, хүчээр эдгээж, сүнсийг дуудаж буй л гэсэн үг юм даа.

Өөрөөр хэлбэл засал, байгалийн далд увидас гээд байгаа маань миний хэлсэн үг бүхэн тухайн өвчтөнийг маань эдгэхэд асар том нөлөө үзүүлж буй гэсэн үг юм. Үгийн хүчээр гэдэг шиг, тухайн хүний дотоод сүнслэг биед нь цаанаас өгөгдсөн үгээр л тухайн хүнээ тайван, аз жаргалтай болгож, зовлонгоос нь ангижруулна даа.

Зарим нэг зүйл дээр анагаах ухааны шинжлэх ухааныг ашиглахгүй ч тохиолдол гарна, гэхдээ аливаа зүйл шинжлэх ухааны үндэстэй байх ёстой. Тийм ч учраас зарим эмчилгээгээгээ анагаах ухаантай хослуулна.

Нэг талаас нь харвал үзэж хараад байна гэсэн үг юм уу. Бас алсын зайны эмчилгээ гэж яриад байх шиг байсан?

Улаанбаатараас 1000-аад км-ийн зайтай өвчтөнтэй харилцаж байсан. Тухайн өвчтөнийхөө хүүхдүүдтэй холбогдож хэрхэн уул усаа шүтэн дээдлэх, долоон бурхан од, нар сарандаа өөрийнх нь сэтгэлийн үгийг хэлүүлэх, уршгийг алга болгох талаар зөвлөж өөрөө алсын зайнаас эмчилж эдгээсэн. Ингэж эмчилж байх үед би өөрөө оюун ухамсраараа өвчтөнийхөө дэргэд оччихсон гараараа эмчилгээгээ хийж байдаг гэсэн үг. Яг тэр үед гар маань хална, өөрт маань мэдрэгдэнэ гээд олон чухал өөрчлөлтүүд гардаг.

Ер нь бүхий л төрлийн өвчинг зайнаас эмчилж болдог.

Надад өөрт минь хүн бүрийг мэдрэх далдын зөн билэг, гараараа бусдын өвчнийг эдгээх хүч заяагдсан. Үгүй бол би алсын зайны эмчилгээ гээд яриад сууж байхгүй байсан. Цаанаас заяагдсан байгаль эхийн агуу хүчээр хүний бие эрхтэнийг задалж хэлсэн бүхнийг би анагаах ухаантай харьцуулж бататгадаг.

Манайхан аливаа өвчнийг эцэст нь тулгаад ирж хандах нь олон боловч, бас миний хувьд дээр хэлсэн увидсаараа бие эрхтний үрэвслүүдийг анхан шатандаа байхад нь урьдчилан хэлж, зөвлөгөөг өгдөг.

Тиймээс манай төв сэтгэл заслын үйлчилгээг ч бүрэн хэмжээнд үзүүлдэг. Ингэснээр өвчтөнийхөө цаашид эдгэрэх итгэлийг улам өөрт нь суулгаж өгч байгаа хэрэг. Бид хэчнээн хичээгээд өвчтөний маань сэтгэл зүй, бидэнд итгэх итгэл нь цогшиж өгөхгүй байвал хэцүү. Тиймээс ч шаардлагатай арга хэмжээнүүдийг авахад үргэлж бэлэн байдаг.

Монголд маш олон бариа заслын төвүүд үйл ажиллагаа явуулж байна. Сонголт ихтэй болсон. Далд авьяас билгээр ч эмчилж байгаа олон бариа засал байх болсон. Гэхдээ таны хувьд байгаль эхтэй холбогдуулж байгаа болохоор “Байгал эхийн увидаст мутар” гэдэг нэртэй төв нээсэн юм болов уу гэж ойлголоо? 

-Миний энэ бол Байгаль эхийн л агуу их хүч гэж хэлнэ дээ. Ерөнхийд нь хэлэхэд бусдыг эмчлэн эдгээх арга ухаан, хүний оюун ухамсраар эмчлэгдэж болох байгалийн өгөгдөл гэж байдаг юм аа л гэдгийг л олон хүнд ойлгуулахыг хүсэж байна. Ер нь бүх зүйлс хоорондоо уялдаа холбоотой. Амаар орсон бүхэн таны дотоод эрхтнийг эмчилдэг бол нүдээр харж чихээр сонссон бүхэн таны оюуныг эмчилдэг.

Эрүүл явахын жаргалаас өөр үнэт зүйл энгүй орчлонд байхгүй ээ гэдгийг л хэлмээр байна.

Нүцгэн ирээд нүцгэн буцдаг энэ хорвоод хүн болгон өөрийн гэсэн цаг хугацаатай ирдэг. Гэхдээ эл хугацаа нь эрт үү, орой юу гэсэн зааг гаргаж өгч байдаг. Цаг нь болоогүй бол аливаа ямар ч өвчин, зовлонгоос ангижирч болдог бодит жишээг Ж.Одонцэцэгтэй ярилцлаа. Уншигч та эл ярилцлагаас нэгийг бодож, хоёрыг тунгаан авах биз ээ.

Бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөөгүй, дараагийн цуврал сонирхолтой ярилцлагыг тун удахгүй хүргэх болно.

Холбогдох утас: 9080-8485

Хаяг: БГД, 3-р хороо, Дунд гол гудамж 35-4 тоот /Нарны хорооллын баруун урд тал, Уран ган ХХК -ийн баруун талд Гүн төгс нар ТББ/ 

Холбоотой мэдээ

“Гадаадаас ирэхдээ хоёр тун вакцин хийлгэсэн бол тусгаарлагдахгүй”

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас иргэдээс ирсэн асуултад шууд хариулт өгч, мэдээлэл хийлээ.

2021-04-03

Г.Сайханбаяр: Би цэргийн мэргэжилтний хувьд салбартаа бугшсан энэ муухай үйлдлийг таслан зогсооно

Зэвсэгч хүчний 326 дугаар ангид цэргийн алба хааж байсан 21 настай залуу даргадаа зодуулж амиа а

2021-04-02

Ж.Одонцэцэг: Бид өвөг дээдсийнхээ яснаас холдож, цуснаас тасарч чадахгүй

Гүн төгс нар ТББ-ын тэргүүн Ж.Одонцэцэгийн ээлжит нэгэн ярилцлага уншигч танд хүрэхэд бэлэн боллоо.

2021-03-29

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...