Ч.Болортуяа: Өнөөгийн нөхцөл байдалд хөл хорио тавих шаардлагагүй гэж Засгийн газраас үзсэн

2022-01-19 Дэд онцлох 0

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулан Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Сангийн сайд Б.Жавхлан, Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа нар мэдээлэл хийж байна.

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “УОК-оос өгсөн мэдээллээр Монгол Улсын хувьд батлагдаж буй тохиолдлын 90-ээс дээш хувьд Омикрон хувилбар давамгайлж байна.

Засгийн газрын хуралдаанаар хичээл сургуулийн талаар ярилцсан. УОК-ын эрдэмтдийн зөвлөлөөс өгсөн мэдээллээр нэгдүгээр сарын сүүлч, хоёрдугаар сарын эхэнд халдварын тархалт хамгийн өндөр түвшинд хүрэх тооцооллыг гаргаад байна.

Ийм учраас БШУЯ-наас хичээл сургуулийг хэрхэн эхлүүлэх талаарх гурван төрлийн зохион байгуулалтын арга хэмжээг Л.Энх-Амгалан сайд танилцуулсан. Ерөнхий сайдын зүгээс ЭМЯ, БШУЯ, УОК саналаа нэгтгэж шийдэх долоо хоногийн хугацаатай үүргийг өглөө.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар өнөөгийн нөхцөл байдалд хөл хорио тавих шаардлагагүй, аль нэг байгууллагаас ийм санал одоогоор ирээгүй байгааг мэдээлье” гэв.

Холбоотой мэдээ

Шинийн нэгний өглөө мөрөө гаргахын учир

МҮ-ний ШУА-ийн академич, МУ-ын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Л.Тэрбиш: Цагаан сарын шинийн

2022-02-01

Шинээр 1,196 хүн халдвар авсан нь PCR-аар батлагдаж, дөрвөн иргэн нас баржээ /2022.02.01/

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 1,196 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр ба

2022-02-01

Эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нэр бүхий хүмүүс төрийн дээд цол, одон, медаль хүртэв

XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий

2022-01-28

Санал асуулга

Коронавирусийн Омикрон хувилбарын халдвар орж ирэх эрсдэл өндөр байгаа энэ үед монголчууд Цагаан сарын баяраа тэмдэглэх нь зөв үү? Таны санал...

Үр дүн

Loading ... Loading ...