Дарга, сайдынх гэлгүй дарааллын дагуу ачаа, барааг татах үүрэг өгчээ

2022-01-21 Нийгэм 0

Замын-Үүд боомтын нөхцөл байдлын талаар Шадар сайдын зөвлөх Ц.Мөнхбаатар дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Шадар сайдаас бүх албаныханд нэг л үүрэг өгч байгаа. Энэ нь юу гэхээр ачаа барааг Эрээн боомтод очсон дарааллаар нь гаалийн бүрдүүлэлт хийх. Аль нэг дарга, сайдынх гэлгүйгээр яг дарааллын дагуу татна шүү гэдэг үүрэг өгсөн” гэлээ.

Харин төмөр замын тээврийн талаар Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн орлогч дарга н.Батмөнх “Өргөн царигаар Эрээн өртөөнөөс чингэлэг болон бусад ачааг татан авах чиглэлээр мөн нарийн царигаар экспортын чиглэлд хятад болон гуравдагч орон руу явуулах чиглэлээр Хөх хотын төмөр замтай харилцан ярилцаад явж байна. Хараахан шийд гараагүй байгаа” гэв.

Холбоотой мэдээ

Шинийн нэгний өглөө мөрөө гаргахын учир

МҮ-ний ШУА-ийн академич, МУ-ын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Л.Тэрбиш: Цагаан сарын шинийн

2022-02-01

Нэвтрүүлэгч Ш.Бямбацогт агсны гэр бүлд гурван өрөө байр бэлэглэхээр болжээ

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Ш.Бямбацогт агсны ар гэрийнхэнд хотын захиргаанаа

2022-02-01

Хөгжлийн Банкнаас зээл авсан бүх ЗЭЭЛДЭГЧ

Монгол Улсын Хөгжлийн Банкны 25 найдваргүй зээлдэгчийн мэдээллийг өмнө танилцуулсан. Өнөөдөр тус бан

2022-02-01

Санал асуулга

Коронавирусийн Омикрон хувилбарын халдвар орж ирэх эрсдэл өндөр байгаа энэ үед монголчууд Цагаан сарын баяраа тэмдэглэх нь зөв үү? Таны санал...

Үр дүн

Loading ... Loading ...