Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллертэй ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг эцэслэсэн тухай ТЭМДЭГЛЭЛ-д гарын үсэг зурлаа.
Хамтарсан Ажлын хэсгийн Монголын талын ахлагчаар Шадар сайд С.Амарсайхан ажиллаж байна. Уг төслийн хүрээнд ОХУ, Монгол, БНХАУ-ыг дамнасан дэд бүтцийг байгуулах бөгөөд энэ удаад ТЭЗҮ-ийг хугацаанаас өмнө дуусгажээ.
Энэхүү мега төслийг эдийн засаг талаас нь авч үзвэл манай улсын нутгаар тавьсан хоолойгоор хий дамжуулснаар тодорхой хураамж улсын төсөвт төвлөрүүлэх, олон тооны ажлын байр бий болгох зэрэг үр өгөөжөөс гадна яваандаа манай улсын эрчим хүчний салбарт “байгалийн хий” гэсэн шинэ эх үүсвэрийн хөгжлийн эхлэлийг тавьж байгаагаараа чухал ач холбогдолтой судлаач Хангай онцолсон байна.
Зарим судлаачдын үзэж байгаагаар хийн хоолой баригдаж, бүрэн хүчин чадлаар ажилласан тохиолдолд дамжин өнгөрсний төлбөр болох 1 тэрбум орчим ам.долларын орлогыг жил бүр улсын төсөвт төвлөрүүлэхээс гадна манай улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх хийн хоолойн ашиглалт, үйлчилгээнд 1500 орчим монгол иргэд байнга ажиллах тооцоолол гаргаад байгаа болно. Мөн хийн салбарын нэг ажилтныг дагаад эдийн засгийн бусад салбарт 4-6 ажлын байр шинээр бий болдог гэсэн тооцоо ч байдгийг судлаачид хэлж байна.
1 сэтгэгдэлтэй
[…] Эх үүсвэр […]