“Омикроны оргил үе таарах учраас хичээлийг долоо хоног сунгахаас өөр арга байсангүй”

2022-01-26 Дэд онцлох 0

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар танилцуулж байна.

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ЕБС-ийн хичээлийг хоёрдугаар сарын 14-нөөс эхлүүлэх шийдвэр гаргалаа. Нийслэлийн сурагчид хоёр долоо хоног 5/9 зарчмаар танхим, цахим хосолсон хэлбэрээр хичээллэх бөгөөд үүний дараа буюу хоёрдугаар сарын 28-ны өдрөөс хичээл 100 хувь танхимаар үргэлжилнэ.

Сурагчдын хичээлийн хоцрогдол 60 хувьтай байна

Хөдөө орон нутагт ногоон бүсэд байгаа үед сургалтыг 100 хувь танхимаар зохион байгуулна. ЕБС-ийн сурагчдад хийсэн судалгаагаар хичээлийн хоцрогдол 60 хувьтай байгаа ба ялангуяа 1-3 дугаар ангийнханд ажиглагдаж байна.

Омикроны давлагааны оргил үе таарч байгаа учраас хичээл эхлэх хугацааг нэг долоо хоногоор сунгахаас өөр арга байсангүй. Цаашдаа тархалт буурах байх хэмээн найдаж байна.

Нэг зүйлийг уриалмаар байна. Хэрэв хичээл, сургалтыг яг 14-нд нээхийг хүсэж байгаа бол цагаан сарын баярыг хөл хязгаартай, зөвхөн гэр гэртээ зохион байгуулахыг хүсэж байна.

Мэргэжлийн боловсрол, их дээд сургуулиудын хичээл хоёрдугаар сарын 7-ноос цахимаар 14 хоног үргэлжилж, 28-ны өдрөөс танхимаар хичээллэнэ. Сургуулийн амралт эхлэхэд цэцэрлэг дагаж амардаг байсан. Сүүлийн хоёр жил хөл хориотой байсан ч хүүхдүүдээ аль болох цэцэрлэгт хамруулах бодлого барьсан. Хоёрдугаар сарын 14-нөөс эхлэн 3-5 настай хүүхдүүдээ цэцэрлэгт хамруулна.

Холбоотой мэдээ

Шинийн нэгний өглөө мөрөө гаргахын учир

МҮ-ний ШУА-ийн академич, МУ-ын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Л.Тэрбиш: Цагаан сарын шинийн

2022-02-01

Шинээр 1,196 хүн халдвар авсан нь PCR-аар батлагдаж, дөрвөн иргэн нас баржээ /2022.02.01/

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 1,196 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр ба

2022-02-01

Эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нэр бүхий хүмүүс төрийн дээд цол, одон, медаль хүртэв

XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий

2022-01-28

Санал асуулга

Коронавирусийн Омикрон хувилбарын халдвар орж ирэх эрсдэл өндөр байгаа энэ үед монголчууд Цагаан сарын баяраа тэмдэглэх нь зөв үү? Таны санал...

Үр дүн

Loading ... Loading ...