Эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нэр бүхий хүмүүс төрийн дээд цол, одон, медаль хүртэв

2022-01-28 Дэд онцлох 1

XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нэр бүхий хүмүүст төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

ГАВЬЯАТ НИСГЭГЧ ЦОЛООР:

Байлдааны сөнөөгч онгоцны анхны нэгдүгээр зэргийн нисгэгч, бэлтгэл хурандаа Самбуугийн Шаравсамбуу,

ХУДАЛДААНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:

Монголын аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал асан Ганхуягийн Санж,

БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:

Монголын байгаль орчныг хамгаалах холбооны зөвлөх, ахмад тахь судлаач Дамдины Бальдир,
Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөлийн дарга Алтангэрэлийн Доржсүрэн,

ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР:

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ахмад ажилтан Шаравжамцын Бүүвээбаатар,

ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН ЦОЛООР:

Ахмад тээвэрчин, идэвхтэн байгаль хамгаалагч Пунцагийн Лхагважав,

ГАВЬЯАТ МАЛЧИН ЦОЛООР:

Архангай аймгийн Батцэнгэл сумын малчин Бямбадоржийн Лувсангончиг,

ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны өндөр настан Буянгийн Дулмаа,

ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:

Булган аймгийн Хөдөө аж ахуйн газрын ахмад ажилтан Пүрэвсүрэнгийн Дамба,

СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:

Орон нутгийн хэвлэлийн холбооны тэргүүн, “Шинэ мэдээ” сонины ерөнхий эрхлэгч Сампилын Шаравдорж,
Зохиолч, сэтгүүлч Бямбын Сарантуяа

УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:

Хөгжмийн зохиолч, продюсер Балчинжавын Ангирмаа,

ГАВЬЯАТ УУРХАЙЧИН ЦОЛООР:

Налайхын уурхайн ашиглалтын инженер асан Сандуйжавын Батдорж,

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:

“Шангри Ла” худалдааны төвийн үүсгэн байгуулагч, цаг засварчин Самбуугийн Оюунчимэг,

СҮХБААТАРЫН ОДОНГООР:

Ерөнхий сайдын жендерийн асуудал эрхэлсэн орон тооны бус зөвлөх Дүгэрсүрэнгийн Сүхжаргалмаа,

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:

Сүхбаатар аймгийн Халзан сумын малчин Лувсангийн Энхбат,
Мэргэжлийн хяналтын байгууллагын ахмад ажилтан Лувсандоржийн Цэцэгсайхан,
Уртын дуучин Болдбаатарын Алтанжаргал,

АЛТАН ГАДАС ОДОНГООР:

Малын ахмад эмч Дэндэвийн Бадрай,
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн цэцэрлэгчин Лувсанжамцын Нэргүй,
Жендерийн үндэсний шинжээч Бямбасүрэнгийн Онон,
“Нюанс” хамтлагийн ахлагч Мөнхөөгийн Амарсанаа,
Монголын улаан загалмай нийгэмлэгийн Эрүүл мэндийн сайн дурын идэвхтэн Жигжидсүрэнгийн Сансармаа,
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Мэдээлэл холбоо, технологийн сургуулийн дэд профессор Цэвээнжавын Хүрэлбаатар,
Үндэсний урлагийн их театрын бүжигчин Батчулууны Эрдэнэбаяр,

ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:

Хаан банкны төв тооцооны төвийн захирал Мягмардашийн Батбаяр,
Жендерийн үндэсний хорооны Ажлын албаны дарга Төмөр-Өлзийн Энхбаяр,
Үндэсний урлагийн их театрын бүжигчин Наранцацралтын Шүрэнцэцэг,
“Ди Эм энд Ай Жи” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Бэхбатын Дашмөнгөн нарыг тус тус шагналаа.

Холбоотой мэдээ

Шинийн нэгний өглөө мөрөө гаргахын учир

МҮ-ний ШУА-ийн академич, МУ-ын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Л.Тэрбиш: Цагаан сарын шинийн

2022-02-01

Шинээр 1,196 хүн халдвар авсан нь PCR-аар батлагдаж, дөрвөн иргэн нас баржээ /2022.02.01/

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 1,196 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр ба

2022-02-01

Эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нэр бүхий хүмүүс төрийн дээд цол, одон, медаль хүртэв

XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий

2022-01-28

Санал асуулга

Коронавирусийн Омикрон хувилбарын халдвар орж ирэх эрсдэл өндөр байгаа энэ үед монголчууд Цагаан сарын баяраа тэмдэглэх нь зөв үү? Таны санал...

Үр дүн

Loading ... Loading ...