2021 оны чухал үйл явдал болоод хайр дурлалын ЗУРХАЙ

2021-01-06 Зөвлөгөө 0

Зурхайд итгэдэг, итгэдэггүй хамаагүй хүн болгон л ямар нэг байдлаар харж, хүлээх тал байдаг шүү дээ. Манай хайр дурлалын зурхайг уншсан хүмүүс “үнэн байсан шүү” гэж хэлэх нь олон байдаг. Та бүхэн ч бас хараад, сонирхоод үзээрэй. Шинэ оны анхны зурхайгаа хүлээн авна уу.

1. Хонь (3/21-4/19)

Энэ онд та нөхөрлөл болон ойр орчмын хүмүүсээ илүү анзаарч харах хэрэгтэй болно. Та үнэхээр сэтгэл зүрхээр холбогдоогүй, дэмий хүмүүсээс зайгаа барьж, харилцаагаа таслах хэрэгтэй болно. Харин оронд нь та жинхэнээсээ хамт өөрөөрөө байж болдог хүмүүстэй аль болох хамт байгаарай.

2021 оны хоёрдугаар сарын 17, зургадугаар сарын 14, арванхоёрдугаар сарын 24-нд Санчир-Тэнгэрийн ван гарагийн нөлөөгөөр танд хэцүү мэдрэмжүүд төрж, хаана байх, юунд харьяалагдахаа мэдэхгүй байдалд оруулна. Гэхдээ та хүмүүст туслах, сайн үйл хийх замаар хүнд хэцүү мэдрэмжүүдээсээ салах боломжтой. Бас таны амьдрал илүү утга учиртай, зорилго дүүрэн болно. Ингэснээр мөн шинэ найз нөхөд, шинэ карьер нээгдэх болно.

Энэ онд мэдлэг, боловсролтой холбоотой шинэ ололт амжилт тохионо. Шинэ чадвартай болох, ямар нэгэн зүйл нийтлэн гаргаж, зохион бүтээх тал дээр амжилт гаргахаас гадна, өөрийгөө хорьж барьж байсан бүхнээс салахад ойрхон байна.

Санхүүгийн тал дээр оны төгсгөл хэсэгт та амьдралын баталгаа болон мөнгө төгрөгийн талаар илүү их бодож, анхаарах болно. Арваннэгдүгээр сарын 19-нд тохиох сарны хиртэлт танд өөрийн үнэ цэнээ мэдрэх, өөрийгөө илэрхийлж үнэлүүлэхэд тус болно. Тавдугаар сарын 13-наас долдугаар сарын 28-нд танд хамгийн утга учиртай, чухал зүйлсийг ойлгож, урагш харан амьдрах боломж олдоно.

Дахин шинэчлэгдэх үе

Таашаал, харилцаа холбоо, үнэ цэнийг илтгэгч Сугар гарагийн нөлөөгөөр ажил мэргэжил, карьерт хүсэж буй зүйлээ олж мэднэ. Чухал гэрээнд гарын үсэг зурах, санал бодлоо илэрхийлэх, өөрийгөө харуулах таатай үе. Дутуу үнэлэгдэж буйгаа мэдэрч байгаа бол илүү ихийг шаардах цаг. Харилцан буулт хийх, багийн тоглогч болох, аливаад илүү оролцохыг танаас шаардаж байна.

2. Үхэр (4/20-5/20)

2019 оны гуравдугаар сараас таны ордонд нөлөөлсөн Тэнгэрийн ванаас болж та таашгүй тогтворгүй байсаар ирсэн. Харин энэ оноос карьерийн дарамтаас чөлөөлөгдөж илүү амар амгалан болно. Уг өөрчлөлтөөс та айх хэдий ч тухтай бүсээсээ гарах нь шинийг олж мэдэх сайхан боломж. Цоо шинэ амбиц, зорилго, түүнийг дагаад их орлого таныг хүлээж байна.

Хуучин зүйлээсээ сална

Сэтгэл зүрхээ зориулахгүй л бол юунд ч таатай өөрчлөлт гарахгүйг та анзаарна. Арванхоёрдугаар сарын 4-нд тохиох нарны хиртэлт таны орлогод нөлөөлж, санхүүгийн шинэ эх үүсвэрт хүргэнэ. Арваннэгдүгээр сарын 19-нд тохиох сарны хиртэлт хуучин өөрийгөө ардаа гээж илүү өөртөө итгэлтэй бие даасан нэгэн болоход нөлөөлнө. Мөн үүнээс болоод маш чухал нэгэндээ баяртай гэж хэлж магадгүй.

Чухал аялал

Арванхоёрдугаар сарын 19-нд таныг ивээгч гоо үзэсгэлэн, таашаал, үнэ цэнийн Сугар гараг танд нөлөөлж мартаад байсан чухал зүйлс, хайрладаг бүхнээ эргэн санаж, дахин дурлахад нөлөөлнө. Олон нийттэй харилцах харилцаагаа өргөжүүлж, жилийн турш шинэ боломжуудын араас хөөцөлд.

3. Ихэр (5/21-6/20)

Та юунд итгэдэг вэ, Ихрийн орд оо? Энэ онд энэ мэт олон асуултын хариуг олж мэднэ. Учир нь Тэнгэрийн ван таныг өмнө нь итгэдэг байсан зүйлээ мартаж, шинэ эрэлд гарахыг шаардаж байна. Өөр шашин шүтлэгтэй болж, өөр салбарт ажиллаж, мэргэжлээ ч сольж магадгүй. Таныг бүрэн дүүрэн амьдрахаас холдуулж байсан хүлээсээс мултарч зоримог амьдар.

Ажил эсвэл аялал чинь боловсрол, мэдлэг олж авахтай холбоотой байж, шинэ хүмүүс, орчинд очно. Ном бичиж, хүмүүст дуу хоолойгоо хүргэж, нийтэд хандсан ажил хийх бол одоо тохиромжтой цаг нь.

Үнэн төрхөөрөө амьдар

2021 онд анхаарлын төвд ихэнх цагийг өнгөрүүлнэ. Таныг оргилд аваачих, үгүй гэхэд илүү хүчтэй болгох боломжууд оны сүүлийн хагаст их тохионо.

Шинэ нээлт болон чөлөөлөлт

Арваннэгдүгээр сарын 19-нд Үхрийн ордонд тохиох сарны хиртэлт мухардалд орсон нөхцөл байдлаас гарах гарц руу чиглүүлнэ. Нэг зүйлд хэт туйлшрахгүй, олон сонголт байгааг харж сурна.

Арванхоёрдугаар сарын 19-нд Сугар гарагийн нөлөөгөөр эрүүл бус харилцаанаас өөрийгөө татаж, ажлын холбогдолтой асуудлуудаа нэг тийш болгоно.

4. Мэлхий (6/21-7/22)

Найз нөхөд, таньдаг хүмүүс дундаа л байсаар та хэтэрхий дассан байна. Одоо бие дааж, эрсдэл гаргаж, үүрээ орхин нисэх цаг ирлээ. Тухтай бүсээсээ гарах нь таны жинхэнэ чадвар, бололцоог танд нээн харуулна.

Санчир гараг сэтгэл гутрал, айдас, харуусал гэх мэт хэцүү мэдрэмжүүдийг танд төрүүлсээр буй учир сэтгэлзүйч, сэтгэл засалч, чиглүүлэгч болох хүнтэй уулзаж, тусламж аван хэцүү цаг үеэ даван туулах хэрэгтэй. Өсөлт хөгжлийг дэмжигч Бархасбадь гараг Санчир гарагтай нэгдсэнээр та зугтсаар ирсэн хамгийн гүн шархаа эдгээж, илүү их ахиц гаргана. Санхүүгийн хувьд ч орлого сайн байх бөгөөд хэт их зарлага гаргахгүй байхыг хичээгээрэй.

Хувийн өөрчлөлт

Энэ онд таны биеийн болон сэтгэл санааны эрүүл мэнд хамгийн чухал байна. Өөрийн биеийг илүү сайн арчилж, ажил амьдралаа зөв зохицуулж сурна.

Зургадугаар сарын 10-нд Ихрийн ордонд тохиох нарны хиртэлт таныг маш олон талаар сорино. Та өөртөө илүү итгэлтэй байж сурна. Уг нарны хиртэлт нойроо хугаслан байж сэтгэлээ чилээдэг байсан асуудлуудаа ардаа гээхэд тусална. Тавдугаар сарын 13-наас Долдугаар сарын 28-нд та өөрийгөө урам зоригоор дүүргэж, өөдрөг болгох шинэ газар орчинд очно.

5. Арслан (7/23-8/22)

2021 он “Үүнийг хий эсвэл сүйрүүл” төрлийн жил байх болно. Ихэнхдээ карьер, ажлын орчинд ийм дүрэм үйлчилнэ. Та илүү эрүүл харилцааг бий болгож, ажил дээр ч өөрийгөө илүү ойлгуулж илэрхийлэх хэрэгтэй.

Аз болж энэ жил танд тусалж чиглүүлэх олон хүнтэй танилцаж, тэд ч таныг маш сайн дэмжих болно. Шинэ танил тань маш удаан хугацааны хамтрагч байгаад зогсохгүй карьераа нэмэгдүүлэхэд үлэмж их тус үзүүлнэ.

Хэрхэн холбогдох вэ

Энэ онд ирээдүйд хэн баймаар байгаа, хэнийг цуг байлгамаар байгаагаа ихээр тунгааж бодно. Бүхнийг өөрийн гартаа байлгах дуртай учир “Миний замаар яв эсвэл өөрийн замаар явж үз” гэсэн хандлагыг бусдад үзүүлэх нь. Ганц бие бол энэ онд тохиох гурван чухал хиртэлт танд ихээхэн нөлөө үзүүлнэ.

Арванхоёрдугаар сарын 4-нд Нумын ордонд тохиох нарны хиртэлт болон Тавдугаар сарын 26-нд тохиох сарны хиртэлт таныг эрүүл бус үерхэл, харилцаагаа орхиж илүү дээр хүнийг олоход түлхэц үзүүлнэ. Хостой бол хамтдаа хийх шинэ хобби, зорилготой болж харилцаагаа илүү амттай болго. Тавдугаар сарын 13-наас Долдугаар сарын 28-нд айдас сул талуудаа даван гарах том хичээлүүдэд суралцана.

Харагд, сонсогд

Таны карьерт хэд хэдэн том өөрчлөлт гарна. Ажилдаа илүү үнэлэгдэх танигдах боломж гарна. Байгаа газар чинь таалагдахгүй байвал өөрийн замыг хөөж эхэл.

6. Охин (8/23-9/22)

Чи бол ажилдаа сайн зүтгэлтэй нэгэн боловч заримдаа хэтэрхий нарийн ширийн зүйлд анхаарч түүндээ гацах гээд байдаг талтай. Хэчнээн их хичээлээ ч зарим ажлыг хаяхаас өөр арга байхгүй. Ирээдүйгээ төлөвлөхдөө бүх зүйлийг хэт нарийн бодох гэдэг байдлаа хаях хэрэгтэй болно.

Жилийн турш танд шинэ боломж, даалгавар, хариуцлага нэмэгдэнэ. Танд үнэхээр чухал зүйлсэд л “Тийм” гэж хэлэх нь чухал.

Дараагийн том алхам

Таны зорилго болон карьер энэ оны хамгийн чухал зүйл. Нумын ордонд тохиох сар хиртэлт таныг нүүх, шинэ амьдрал зохиох, шинэ ажилд орох боломж нээж өгнө. Өөрийн салбараас өөр газар ажиллах магадлалтай. Зарим Охины ордныхны хувьд гэр бүл зохиох, бүл нэмэх боломж олдоно. Бүр зарим нь Тавдугаар сарын 13-наас Долдугаар сарын 28-ны хооронд сүй тавьж, гэрлэх магадлалтай.

Арваннэгдүгээр сарын 19-ний үед Үхрийн ордонд тохиох сарны хиртэлтийн нөлөөгөөр ном зохиол хэвлүүлж, боловсролын салбарт карьер эхлүүлэн таныг хойш татаж байсан итгэл үнэмшил бодлоо гээнэ. Мөн аялах нь оюун ухаанаа тэлэх шинэ боломж бий болгоно.

Өнгөрсөн одоотой нүүрэлдэнэ

Арванхоёрдугаар сарын 19-нд уран бүтээлч Сугар гараг зургаан долоо хоногийн турш бүтээлч байдал болон хайр дурлалыг тань ивээж шинэ хүсэл сонирхол, хобби, аз жаргал авчрах цаг үеийг бэлэглэнэ. Бүтээлч төслүүдэд мөн ажиллана. Ганц бие хүмүүсийн хувьд хуучин амрагтаа баяртай гэж хэлж, харилцаа, болзоондоо илүү амжилт гаргана.

7. Жинлүүр (9/23-10/22)

2021 он өөрийгөө хүлээн зөвшөөрөхөд чухал цаг үе байх болно. Та эв найрамдалтай, тайван байхын тулд юу хийх хэрэгтэйг сайн мэддэг ч өөрийн сул талуудыг мөн олж мэдэх цаг үе ирээд байна. Эрүүл бус сэтгэл хөдлөлөөс ангижрах үе гэж хэлж болно.

Энэ онд та тэр чигтээ ажилдаа ороогдохгүй байгаад хайр дурлалын тал дээр аз тохиож мэдэх нь. Та өөрийнхөөрөө байж чадах тийм нэгэнтэй илүү тогтвортой, тогтсон харилцааг бүтээх өндөр магадлалтай. Мөн гэр бүлдээ хүүхэд хүлээн авах, шинэ гишүүнтэй болох магадлалтай.

Харилцаа холбоогоо илүү тэлэх

Энэ онд тохиох хиртэлтүүд танд маш ихээр нөлөөлнө. Та бодож сэтгэх байдлаа хүртэл өөрчилж, өөр өнцгөөс харж эхэлнэ. Шинэ хүмүүстэй танилцаж, шинэ чадварт суралцан хуучин бүхнээ гээж явуул.

Зургадугаар сарын 10-нд Ихрийн ордонд тохиох нарны хиртэлтийн нөлөөгөөр та өөрийгөө болон амьдралаа, эргэн тойрон дахь зүйлээ бодох, харах өнцгөө өөрчилж, үнэнтэй нүүр тулна. Аялж эсвэл шинэ зүйлд суралцаж, өмнө нь мэдэрч байгаагүй шинэ зүйлсийг мэдрэхэд өөрийгөө бэлдэж, зорилго. Зарим Жинлүүр шинэ зүйлд суралцаж, диплом гардан авч, шинэ итгэл үнэмшил, шашинтай болно. Мөн тавдугаар сарын 18-наас долдугаар сарын 28-нд та мэргэжлийн салбартаа илүү иж зүйлийг олж, өөрийгөө нээж, амжилттай байх болно.

Арванэгдүгээр сарын 19-наас та хортой харилцаа, хүмүүсээс эцэст нь нэг бүрэн холдож чадна. Хайртай хүнтэйгээ харилцаагаа улам бэхжүүлж, хоорондох асуудлаа цэгцлэн, шархаа эдгээх таатай үе. Санхүүгийн хувьд хэрэв та өр зээлтэй байсан бол түүнийгээ бага багаар дарж, айдсаасаа салах болно.

8. Хилэнц (10/23-11/21)

Та 2021 онд тогтвортой байдал болон эрх чөлөөний аль алийг эрэлхийлнэ. Өөрийнхөөрөө байх нь, өөртэйгөө цагийг өнгөрүүлэх нь хэр таатай байгаагаас шалтгаална. Хоёрдугаар сарын 17, зургадугаар сарын 14, арванхоёрдугаар сарын 24 зэрэг өдрүүдэд эрүүл бус гэр бүл, харилцааны асуудлууд тодрон гарч ирнэ. Үүний үр дүнд та орхигдсон, гээгдсэн мэт мэдрэмжийг даван туулж, хэрхэн сэтгэл санааны хувьд өөрийгөө барихыг суралцана.

Та шинэ зүйлсийг сурч мэдэх хүмүүстэй танилцахыг хүсэж, үүнээс гадна хамт байхад өөрийнхөөрөө байж болох хүмүүстэй холбогдохыг хүснэ. Та гэр бүлдээ шинэ гишүүн нэмж, амьдрах орчноо илүү сайжруулах боломжтой болно.

Шударга үнэлгээ

Та хувь хүнийхээ хувьд илүү хөгжиж, дэвших бөгөөд та үнэхээр өөрийгөө өөрчлөхдөө юуг чухалчлах ёстойгоо ч анзаарна. Мөн хүмүүстэй ямар харилцаа холбоо тогтоож буйгаа та жинхэнэ утгаар нь үнэлж дүгнэн, илүү эрүүл харилцааг бий болгоно.

Нэг хаалга хаагдахад…

Арваннэгдүгээр сарын 19-нөөс харилцаа холбоо эргээд чухал болж эхэлнэ. Урт хугацаанд хэцүү байсан мэргэжлийн түвшний холбооноос салах магадлал өндөр. Мөн урт хугацааны дотно харилцааны холбоо дуусах магадлалтай. Гэхдээ тавдугаар сарын 18-наас долдугаар сарын 28-нд хайр дурлалын тал дээр шинэ эхлэл, боломж, шархалсан зүрхээ эдгээх гарцууд гарч ирнэ. Мөн таны авьяас чадвар олны хараанд өртөж, анхаарлын төвд байх бүрэн боломжтой. Тиймээс шинэ карьер хөөж ч болох юм.

9. Нум (11/22-12/21)

Та бүрэн өөрчлөлт, шинэчлэлийг мэдрэх болно. Хуучин зуршлаа шинэ илүү эрүүл, үр өгөөжтэй зуршлаар солиорой. Цаг заваа зориулан анхаарч байсан зүйлдээ одоо бүр ч их анхаарч эхлээрэй.

Эрх чөлөөнд хайртай Нумын ордныхон одоо илүү нарийн хуваарьтай байх шаардлагатай. Мөн шинэ зүйлд суралцах, том төсөл дээр ажиллах, дахин сургуульд сурах зэрэгт таатай.

Томоохон алхам

Та өөрийнхөө илүү эрүүл, сайн хувилбарыг бий болгохын тулд дотор гаднагүй өөрчлөлт хийх хэрэгтэй. Биеийн тамир, дасгал хөдөлгөөн хийж, томоохон, сэтгэлд үлдэх ажил төлөвлөн хий. Энэ нь давхар хэрэгцээгүй, эрүүл бус харилцаанаас холд гэсэн сануулга юм.

Мөн тавдугаар сарын 18-наас долдугаар сарын 28-нд та хэн нэгэнтэй тусдаа гарах тухай бодож, гэр орноо янзалж эсвэл бүл нэмж магадгүй. Учир нь Бархасбадь гараг таны азыг ивээдэг бөгөөд хамгийн нандин хүсэл, хамгийн гүнд байх сайхан мөрөөдлийг тань биелүүлж өгнө.

Эрүүл мэнд бол эд баялаг

2021 онд таны анхаарах ёстой хамгийн чухал зүйл бол эрүүл мэнд юм. Та ажил амьдралаа зөв зохицуулж, зөв цагийн хуваарийн дагуу явж, эрүүл мэнддээ илүү анхаарах хэрэгтэй. Ажилтай холбоотой стресс, сэтгэл зовнилд тань эцэст нь нэг төгсгөл ирж, таатай цаг үе тохиож магадгүй нь.

10. Матар (12/22-1/19)

2021 оны гол зүйл нь чөлөөлөлт байх нь ээ. Учир нь та өөрийн үнэ цэнийг илүү мэдэрч, таныг юу жинхэнээсээ дүүргэж, жаргалтай болгож байгааг мэдрэх болно. Та ажлаа ч өөрчилж магадгүй бөгөөд үүнээс үүдэн хэсэг хугацаанд санхүүгийн хувьд орлого бага байх ч хүссэн ажлаа олж чадвал энэ асуудал биш юм.

Гэвч Бархасбадь гарагийн нөлөөгөөр энэ бүхнийг хайж олоход тийм ч хэцүү биш байх болно. Та илүү бүтээлчээр өөрийгөө илэрхийлж, танд үнэ цэнтэй мөн санхүүд ээлтэй шинэ арга зам, зорилго олно. Мөн та өөрийн сонирхдог төрлийн хүнээс тэс ондоо нэгэнд татагдаж буйгаа анзаарч мэдэх юм.

Зургадугаар сарын 10-нд тохиох нарны хиртэлт таныг илүү эрүүл амьдралын хэв маягтай болохыг шаардаж ажил амьдралаа зохицуулахыг сануулж байна. Зарим нэгэнд нь сэтгэлзүйчтэй уулзахыг зөвлөж байна. Тавдугаар сарын 13-наас Долдугаар сарын 28-ны хооронд олон нийттэй харилцсанаар сайн сайхан зүйлстэй учирна.

Байх ёстой газраа олох

Ганц бие хүмүүсийн хувьд харилцаа холбоогоо дахин харах, илүү дээр хүнтэй учрах боломж арваннэгдүрээр сарын 19-нд тохиох сарны хиртэлттэй зэрэгцэн тохионо. Мөн энэ үед өөртөө илүү итгэлтэй, таатай мэдрэмж авах болно.

Оны сүүлд шинэ дүр төрх бүрдүүлэхийг хүсвэл түр азнахыг хүсье. Аливаад яарсан шийдвэр бүү гарга.

11. Хумх (1/20-2/18)

Ажилдаа анхаарах цаг ирлээ. 2021 он үнэхээр завгүй үе байх нь. Ажил дээр ямар алдаа гаргаж байснаа анзаарч, юуг хэтрүүлж юуг дутааж байснаа хараарай. Мөн эрүүл мэнддээ маш сайн анхаарах хэрэгтэй.

Энэ он маш их бэлэг боломжоор дүүрэн байна. Өөрийн хүч чадалдаа итгэж хэр ихийг хийж хэр хол явж чадахаа үз. Зөв газраа, зөв цагтаа байгаагаа та мэдэрнэ. Энэ он бүхэлдээ таных байх болно.

Найз нөхөд, танилуудын хүрээ өөрчлөгдөнө. Зарим найздаа баяртай гэж хэлж, зарим газрыг орхих шийдвэр гаргана. Ингэснээр шинэ танилуудтай ч болно.

Зургадугаар сарын 10-нд тохиох нар хиртэлтийн нөлөөгөөр та өөрийгөө харуулж авьяасаа үзүүлэх хүсэлдээ шатна. Шинэ амрагтай болж, бүл нэмж ч магадгүй.

Арваннэгдүгээр сарын 19-нд тохиох сарны хиртэлт таныг нүүж суухад хүргэж магадгүй. Мөн гэр бүлийн гишүүн эсвэл хамтран амьдрагчтайгаа зөрчилдөж магадгүй. Хэцүү байлаа ч үүний ачаар та тухтай бүсээсээ гарч, түвшин ахиж чадна. Арванхоёрдугаар сарын 19-нөөс Сугар гарагийн нөлөөгөөр жаахан завсарлага авах нь танд сайн нөлөө үзүүлнэ.

12. Загас (2/19-3/20)

Та байгалиасаа л зүрх сэтгэл бялхсан нэгэн. Гэхдээ 2021 он таныг дотоодруугаа илүү өнгийхийг шаардаж байна. Дотроо тээдэг гэмшлээ, ирээдүйгээс айх айдсаа ялан дийлэх боломж хоёрдугаар сарын 17, зургадугаар сарын 14, арванхоёрдугаар сарын 24-нд тохионо. Энэ үеийг ашиглан өөрийгөө болон амьдралаа хүлээн зөвшөөрч, хүршгүй мөрөөдөлдөө хэт шунахаа боль.

Бархасбадь гараг аз одыг авчирч, хамгийн хэрэгтэй цагт тань бэлэг барих болно. Сүнслэг байдал тань нэмэгдэж, өөрийгөө илүү хамгаалж хайрлаж чадна. Тавдугаар сарын 13-наас долдугаар сарын 28-ны хооронд мөнгө, боломж, аз таны талд байна.

Түвшин ахих нь

Та ажилдаа илүү танигдаж эсвэл цоо шинэ карьер хөөнө. Хиртэлтийн нөлөөгөөр та дуу хоолойгоо бусдад хүргэж олон хүний анхаарлыг татаж чадна. Өөрийгөө хязгаарласан бодлыг эвдэж, шинэ чадвар сууж, санаагаа хэрэгжүүлж, илүү бүтээлч болно.

Сугар гарагийн нөлөөгөөр нөхөрлөл харилцаа холбоо шинэчлэгдэнэ. Та улам дээш ахихын хэрээр хамт өсөн дэвшиж чадахгүй хүмүүс ард тань хоцорно.

Холбоотой мэдээ

АНХААР: Хүүхэд гар утас, зурагт үзэж суухад тархинд нь “стресстэж байна” гэх дохио очиж, дархлаа нь унадаг

Хөл хориотой холбоотойгоор хүүхдүүд гэртээ байгаа нь дэлгэцний хамааралтай болгох нөхцөл бүрдүүлж ба

2021-01-18

Долоо хоногийн өрнийн зурхай 2021.I.18-24

Долоо хоног /2021.I.18-2021.I.24/-ийн өрнийн зурхайг хүргэж байна. Хонь Итгэл дүүрэн долоо

2021-01-18

“C” дүнтэй сурагчид амьдрал дээр илүү амжилттай байдаг

1. Тэд бусдын ойлгохыг хүсдэг зүйлийг хэдийнэ ойлгочихсон байдаг “С” авдаг сурагчид анги дээр

2021-01-16

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...