АНУ-ын засгийн газар Касперскийн бүтээгдэхүүнүүдээс татгалзах шийдвэр гаргалаа

2017-09-14 Нийгэм 0

АНУ-ын дотоодыг аюулаас хамгаалах департмент засгийн газрын бүх байгууллагуудыг Оросын Касперский компанийн бүтээгдэхүүнүүдээс салах төлөвлөгөө гаргах тушаалыг өчигдөр гаргажээ.

Төрийн байгууллага бүр дотоод үйл ажиллагаандаа ашиглаж байгаа Касперскийн бүтээгдэхүүнүүдийн жагсаалтыг гаргаж, 90 хоногийн дотор хэрэглэхээ болих чиглэл өгсөн байна. Програм хангамжийн компанийг Оросын тагнуулын албатай хамтран ажилладаг гэсэн шалтгаанаар ийм шийдвэр гаргасан гэнэ.

“ОХУ-ын засгийн газар өөрөө дангаар, эсвэл Касперский компанитай хамтран ажилласан аль ч тохиолдолд Касперкийн бүтээгдэхүүнүүдийг АНУ-ын үндэсний аюулгүй байдалд хортойгоор ашиглах эрсдэл байгаа” гэж тус департмент мэдэгдэлдээ өгүүлжээ.

Сүүлийн саруудад Касперский Лаб компанийн бүтээгдэхүүнүүдийн хэрэглээ АНУ-ын эрх баригчдын анхаарлыг татах болсон. Харин компанийн зүгээс Оросын тагнуулын албатай ямар ч холбоогүй гэдгээ олон удаа илэрхийлсэн юм.

Мөн тус компанийн гүйцэтгэх захирал Евгений Касперский бүтээгдэхүүнүүдийнхээ эх кодыг АНУ-ын засгийн газарт үзүүлэхэд ч бэлэн байгаагаа мэдэгдэж байв.

Гэвч түүний зүтгэл талаар болж, АНУ-ын бүх төрийн байгууллага Касперскийн програмуудаас бүрэн татгалзахаар болжээ.

Эх сурвалж: Russia Today

Холбоотой мэдээ

Өнгөрсөн хоногт 815 шинэ тохиолдол бүртгэгдэж долоон хүн нас барлаа

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцуу

2021-05-08

Тавдугаар сарын 9-нд монгол цэргүүд Улаан-Үдэд парад алхана

Аугаа их Эх орны дайны ялалтын 76 жилийн ой тохиох гэж байна. Түүхт ойг тохиолдуулан Монгол

2021-05-08

Гадаадад амьдардаг иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэхээ шийдэхэд хоёр хоногийн хугацаа үлдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал авах өдөр зургаадугаар сарын 9-нд товло

2021-05-07

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль