Манай улс дотоодын эрчим хүчний хэрэглээгээ 95% хангадаг болж, ОХУ-аас авах импорт буурлаа

2021-01-09 Дэд онцлох 0

Эрчим хүчний яамнаас цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.

“Өнгөрсөн 24 цагийн хугацаанд эрчим хүчний системийн оргил ачаалал 1,224 МВт-д хүрч ажиллажээ. Ингэхдээ ОХУ-аас 64 МВт-ын импортоор авч оргил ачааллын үеэ хаасан байна” хэмээн ЭХЗХ-ны Эрчим хүч хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргал мэдээлэв.

Мөн тэрбээр “Үндсэндээ эрчим хүчний орчил ачаалал буурах хандлага руу орж байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад эрчим хүчний нийт хэрэглээ 7 хувиар өссөн байна. Гэхдээ импортоор авах эрчим хүчний хэмжээ буурсан.

Ингэж буурсны гол шалтгаан нь IV цахилгаан станцын машинууд дээр өргөтгөл хийгдэж, төслийн туршилтын ажил явагдаж байгаа. Ингэснээр 89 МВт-ын нэмэгдэл хүчин чадлыг сүлжээнд өгч буй.

Өөрөөр хэлбэл, бид эрчим хүчний дотоодын хэрэгцээгээ 84-86 хувиар хангаж, үлдсэнийг нь ОХУ-аас импортоор авдаг байсан бол өчигдрөөс дотоодын эрчим хүчний хэрэгцээний 95 хувийг ханган ажиллаж эхэлсэн.

Цаашид ч энэ маягаараа ажиллах бөгөөд ОХУ-аас тодорхой хэмжээний эрчим хүн импортоор авч болох ч огцом чадлыг авахгүй ажиллаж болох боломжтой боллоо” гэсэн юм.

“ДҮТ” ХХК-ийн Диспетчер инженер Б.Цэрэнбат “Эрчим хүчний хоногийн оргил ачаалал өнөөдөр өчигдрийнхөөс 20 МВт-аар буурсан байна. Дулааны цахилгааны станцууд нийтдээ 968 МВт-ын үйлдвэрлэж байгаа бол сэргээгдэх эрчим хүч 100 МВт-ын үйлдвэрлэж байна.

VI цахилгаан станц дээр хийгдэж буй өргөтгөл шинэчлэлтийн ажилтай холбоотойгоор импортын эрчим хүч өдөр ирэх тусам багассан байна” гэв.

Холбоотой мэдээ

Сүүлийн 24 цаг 16 хүнээс коронавирус илэрлээ /01.21/

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгаа

2021-01-21

Д.Нямхүүг ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаас чөлөөллөө

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүүг дөнгөж сая ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Эрүүл мэндийн яамнаас г

2021-01-21

Тэдний шийдвэр, үйлдлүүд вирусээс ч илүү биднийг цочроосоор…

Гуравхан минут гутлаа өмсөхийг нь хүлээж болсонгүй юу?  Өчигдөр шөнийн сар асар удаан саатав бололт

2021-01-20

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...