“Цагаан сараар нийслэлд хөл хорио, хязгаарлалт тогтоох шийдвэрүүд гаргана”

2021-01-09 Дэд онцлох 0

БНХАУ-д өнгөрсөн жил Цагаан сарыг тэмдэглэснээс болж халдварыг алдаж асар том асуудал үүсгэж байсан. Тиймээс манай улсын хувьд удахгүй хоёрдугаар сард болох Цагаан сарын баярын үеэр тодорхой хязгаарлалтууд тогтоох асуудлыг нийслэлийн хэмжээнд ярьж байгаа гэдгийг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн хэллээ.

Тэрбээр “Нэгэнт Засгийн газраас Цагаан сарыг тэмдэглэхгүй байх шийдвэр гарчихсан учраас нийслэл зохицуулалт хийж, хөл хорио, хязгаарлалт тогтоох шийдвэрүүд гаргана.

Нөхцөл байдалтайгаа уялдуулаад шийдвэр гаргах бөгөөд иргэд болон бизнес эрхлэгчдэдээ аль болох урьдчилаад мэдээлэл өгөх, ижил түвшний мэдээлэлтэй байлгах боломжоор хангана.

Өвчний нөхцөл байдал таамаглах боломжгүй байгаа. Аль болохоор шуурхай, ойлгомжтой мэдээллийг бизнес эрхлэгчдэд өгөхийг хичээж байгаа” гэв.

Холбоотой мэдээ

Сүүлийн 24 цаг 16 хүнээс коронавирус илэрлээ /01.21/

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгаа

2021-01-21

Д.Нямхүүг ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаас чөлөөллөө

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүүг дөнгөж сая ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Эрүүл мэндийн яамнаас г

2021-01-21

Тэдний шийдвэр, үйлдлүүд вирусээс ч илүү биднийг цочроосоор…

Гуравхан минут гутлаа өмсөхийг нь хүлээж болсонгүй юу?  Өчигдөр шөнийн сар асар удаан саатав бололт

2021-01-20

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...