“Үсчин, гоо сайхан, нийтийн халуун ус, барааны худалдаа үйлчилгээг нээх эсэхийг долоо хоног харзнаад шийднэ”

2021-01-09 Нийгэм 0

Үсчин, нийтийн халуун ус, бараа бүтээгдэхүүний худалдаа үйлчилгээг долоо хоногийн дараах нөхцөл байдлаас шалтгаалж нээх эсэхийг шийднэ гэдгийг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн хэллээ.

Тэрбээр “Зарим тохиолдолд барааны худалдаа хүнсний худалдаанаас хамаагүй бага хүн цуглуулж байгаа. Гэсэн хэдий ч бараа бүтээгдэхүүний худалдааг нээвэл үүнийг дагасан маш олон томоохон худалдааны төв, захуудын асуудал яригдана.

Өнөөдөр Улаанбаатар хотод энэ өвчний нөхцөл байдал хөнгөн түвшинд очсон гэж хэлж болохооргүй байна.

Тодруулбал, одоогоор Баянгол дүүрэгт үүссэн голомтод хэсэгчилсэн хязгаарлалт хийж, иргэдээс шинжилгээ авч байгаа. Энэ голомт БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн 400 орчим хүнийг хамарсан том голомтоос харьцангуй гайгүй гэж үзсэн тул өнөөдрийн шийдвэрийг гаргаад байгаа юм.

Бид энэ шийдвэрээ долоо хоногийн хугацаанд харна. Долоо хоногийн дараа гэхэд Баянгол дүүрэгт гарсан голомт болон бусад голомтот халдваруудын шинжилгээ гараад эхэлнэ. Үүний дараа нэн тэргүүнд харгалзах хэд, хэдэн үйлчилгээг нээхээр төлөвлөсөн.

Үүнд үсчин, нийтийн халуун усны үйлчилгээ болон бараа бүтээгдэхүүний худалдааны үйл ажиллагаа багтсан. Эдгээр үйлчилгээний газруудыг нээхийг долоо хоногийн хугацаанд түр харзнах эрэмбэд оруулсан гэсэн үг” гэв.

Холбоотой мэдээ

Нэгдүгээр төрөхийн дарга Г.Баясгалан албан тушаалаасаа чөлөөлөгдөхгүй гэжээ

Нийслэлийн Өргөө амаржих газарт энэ сарын 19-ний өглөө амаржсан эхийг тухайн өдрийн орой ХӨСҮТ-д хүр

2021-01-21

Нэгдүгээр сарын 25-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Ойрын өдрүүдийн цаг агаарын төлөвийг танилцуулж байна. Өнөөдрийн цаг агаарын төлөв Ихэнх н

2021-01-21

Сүүлийн 24 цаг 16 хүнээс коронавирус илэрлээ /01.21/

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгаа

2021-01-21

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...