Даваа гарагт халдварын эрсдэл илүү өндөр байна гэв

2021-01-10 Нийгэм 0

Эрүүл мэндийн яамны Шуурхай штаб дээр ажиллаж байгаа Судалгаа шинжилгээнээс бүлгээс өчигдөр мэдээлэл хийсэн. Тус бүлгийн бүрэлдэхүүнд таван доктор, гурван магистер, дөрвөн зөвлөх эмч, АШУИС, МУИС, ОБЕГ, Тагнуулын байгууллагын мэргэжилтний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа аж.

Коронавирусний тархалт их байгаа энэ үед юуг анхаарах талаарх дараах мэдээллийг ЭМЯ-ны Мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн З.Адъяасүрэн өглөө.

Тэрбээр, “Халдварын өндөр эрсдэлтэй цэгүүдийн эхэнд эрүүл мэндийн байгууллагууд орж байна. Тиймээс эрүүл мэндийн байгууллага дээр ямар нэг өвчтэй, эмнэлэгт очих шаардлагатай хүмүүс очиж байгаатай холбогдоод эрүүл мэндийн байгууллага дээр халдварын тохиолдлууд их бүртгэгдэж байна.

Тэгэхээр ард иргэддээ анхааруулахад заавал эмнэлэгт хэвтэх шаардлага гараагүй үед эмнэлэг рүү аль болох бодох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, гэрээр эмчлүүлэх боломж юу байна вэ, манай эрүүл мэндийн ажилчид гэрээр эмчлүүлэх буюу заавал шаардлагатай биш хүний эмнэлэгт хэвтүүлэхгүй байхыг анхаарч байгаа.

Түүнээс гадна сахиуруудыг солих, эмнэлэгт очиж байгаа хүнийг олон хүн дагаж очиж эмнэлгийн ачаалал, бөөгнөрлийг нэмэгдүүлэх, эргэлт оруулах гэж эрмэлзэх зэрэг байдлууд ЭМ-ийн байгууллага дээр ачаалал нэмэгдэх, хүний бөөгнөрөл үүсгэдэг. Үүнээс болж халдвар гарахад нөлөөлөх явдал байна.

Бидний зарим аймагт хийсэн судалгаагаар даваа гарагт халдварын эрсдэл өндөр байгаа нь ажиглагдаж байгаа. Тэгэхээр урьдчилаад утсаар цаг авах, өөрийнхөө өвчний талаар 119 утас руу залгаж зөвлөж авах зэрэг нь нэн чухал байна гэдгийг анхаараарай.

Мөн иргэд хоолын газар (амны хаалтгүй хооллож, ундаалдаг) байна. Ер нь цаашдаа хоолны газрууд ажиллаад эхлэхээр хамгийн эрсдэлтэй байдал нь хүн хоол идэж, юм уух учраас амны хаалтгүй байдаг. Энэ нь халдварын эрсдэлийг нэмэгдүүлдэг. Үүнийг анхаарах хэрэгтэй.

Худалдааны газрууд, эмийн сан, банк, битүү, агааржуулалтгүй орчин, цахилгаан шатны бүхээг, бэлэн мөнгөний машин, орцны хаалганы товчлуур зэргийг халдварын аюул ихтэй гэж болгоомжлох хэрэгтэй. Үүнтэй ижил жиших зүйлүүд дээр бээлийгүй гараар хүрэхийг анхаарах хэрэгтэй” гэж сэрэмжлүүллээ.

Холбоотой мэдээ

Нэгдүгээр төрөхийн дарга Г.Баясгалан албан тушаалаасаа чөлөөлөгдөхгүй гэжээ

Нийслэлийн Өргөө амаржих газарт энэ сарын 19-ний өглөө амаржсан эхийг тухайн өдрийн орой ХӨСҮТ-д хүр

2021-01-21

Нэгдүгээр сарын 25-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Ойрын өдрүүдийн цаг агаарын төлөвийг танилцуулж байна. Өнөөдрийн цаг агаарын төлөв Ихэнх н

2021-01-21

Сүүлийн 24 цаг 16 хүнээс коронавирус илэрлээ /01.21/

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгаа

2021-01-21

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...