Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 13 хүнээс халдвар илэрлээ /01.11/

2021-01-11 Нийгэм 0

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Нэгдүгээр сарын 10-ны өдөр улсын хэмжээнд 14,216 хүнд PCR шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болсон хүмүүсийн эхний болон давтан шинжилгээгээр халдвар илэрлээ.

“Тэнүүн-Огоо” компаниас гаралтай гэр бүлийн халдвар, “Ачтан” эмнэлэг, “Мөнххада” компанитай холбоотой буюу батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаас халдвар илэрсэн байна.

“Ачтан” эмнэлгийн халдварын тохиолдол нийт 47 болсноос 21 нь эмнэлгийн ажилчид бол бусад нь гэр бүлийн хүмүүс, гэр бүлийн гишүүдээс дамжсан халдвар юм.

“Тэнүүн-Огоо” компанийн хувьд жолооч нар тэдний гэр бүлийн гишүүд нийт 14 тохиолдол байгаа.

“Мөнххада” компанийн 8 ажилтан, тэдний гэр бүлийнхэн гээд 25 тохиолдол бүртгэгдсэн.

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,442 болсон бол үүнээс 896 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 535 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 2, хүнд 11, хүндэвтэр 106, хөнгөн 416 байгаа” гэв.

Сүүлийн 24 цагийн дотор Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай, Дорноговь аймгийн голомтоос батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй.

Дотоодын 942 халдварыг танилцуулбал /2020.01.11/

Улаанбаатар хотод-616 /сүүлийн 24 цагт 13 тохиолдол нэмэгдэв/

Орхонд-25

Архангайд-3

Сэлэнгэд-217

Дархан-Уулд-45

Говьсүмбэр-4

Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Халдвар авсан эрүүл мэндийн ажилтны тоо 95 /2021.01.11/

ХӨСҮТ-24

Цэргийн төв эмнэлэг-17

Сэлэнгэ аймагт-19

Баянзүрх нэгдсэн эмнэлэгт-27

Говьсүмбэр аймагт-2

ХСҮТ-5 ажилтан өвчилж, тусгаарлагдан эмчлүүлж байна.

 

Холбоотой мэдээ

Нэгдүгээр төрөхийн дарга Г.Баясгалан албан тушаалаасаа чөлөөлөгдөхгүй гэжээ

Нийслэлийн Өргөө амаржих газарт энэ сарын 19-ний өглөө амаржсан эхийг тухайн өдрийн орой ХӨСҮТ-д хүр

2021-01-21

Нэгдүгээр сарын 25-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Ойрын өдрүүдийн цаг агаарын төлөвийг танилцуулж байна. Өнөөдрийн цаг агаарын төлөв Ихэнх н

2021-01-21

Сүүлийн 24 цаг 16 хүнээс коронавирус илэрлээ /01.21/

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгаа

2021-01-21

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...